Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

СУМ БАЙГУУЛЛАГДСАН ТҮҮХ

2017-01-05



1911 оноос өмнө буюу Манжийн ноёрхолын үед одоогийн Цэнгэл сумын цагаан, улаан (мончаг), хар гэсэн 3 соёны тыва үндэстнүүд Ховдын хязгаарын 7 хошуу урианхайн цэрэг, хамжлага байсан бол казах өрхүүд Шеруши Үкирдад харьяалагджээ. Манж Чин улсын ноёрхолыг түлхэн унагаасны дараа Алтайн урианхай, Шеруши Үкирда-гийн айл өрхүүд 1912 оноос Богд хаант Монголын тулгар төрд багтан орсны дотор одоогийн Цэнгэл сумын иргэдийн өвөг, дээдэс байв.

1921 оноос Тывагийн 3 хошууг 3 сум, казахын Үкирда нарт харьяалах айл өрхүүдийг 1923 оноос Шыбарайгыр. Шеруши гэсэн 2 хошуу болгосноос одоогийн Цэнгэл сумын нутагт амьдарч байсан казах иргэд Шеруши хошуунд харьяалагджээ. 1925 онд тыва 3 хошуу нийлэн Цэнгэл хайрхан сум болж, Чандмань уул аймагт, 1930 онд Шеруши хошууны харьяа Бахат, Санрау, Хурман сумд байгуулагдан мөн аймагт, 1932 оноос эдгээр сумд Ховд аймагт харьяалагдсан байна. Санрау, Хурман сумдын ардуудын ихэнх нь одоогийн Цэнгэл нутагт амьдарч байв. 1938 онд овог, отгийн нэрээр байгуулагдсан сумд газар, усны нэрээр нэрлэгдэх болж, Цэнгэлхайрхан, Цагаан гол сум байгуулагдан Ховд аймагт,  1940 оны 8 дугаар сараас Баян-Өлгий аймагт харьяалагджээ. 1952 оны 10 дугаар сард Цэнгэлхайрхан, сумын нэрийг Цэнгэл болгожээ. 1963 онд Цэнгэл,  Цагаан гол сумд нэгдэн Цэнгэл сум хэмээн нэрлэгдэж, 1972 оны АИХ-ын тэргүүлэгчдийн 158 дугаар тогтоолоор сумын төвийг Хөшөөт гэж нэрлэсэн байна.

Сумын онцлог

·         Тус сумд тыва, казах гэсэн 2 үндэстэн амьдардаг.

·         Монгол улсын хамгийн баруун цэгт оршдог сум юм.

·         Монгол-Алтайн өндөр уулын бүсэд оршдог.

·          Хятад улстай хил залгадаг.

·         Аялал жуулчлалын үзэсгэлэнт газар элбэг. Алтай Таван богд уг сумын нутагт байрладаг.

·         Байгалийн цогцолборт газар болох Шивээтхайрхан, Цэнгэлхайрхан, Дөнгөрөг уул, Хотон, Хурган нуур болон Цагаан усны халуун рашаан энэ нутагт байдаг.

·          Дэлхийд алдартай  20 км  Потанины мөсөн гол Алтай Таван богдоос эхлэлтэй бөгөөд тус сумын нутаг дэвсгэрт оршдог.

 

Газар зүйн байршил, ан амьтан, газрын гадарга, цаг уур

Цэнгэл нутгийн өлзий буян нь магтаж баршгүй газар ус, бахдаж баршгүй гайхамшигтай онгон байгальд нь байдаг. 

            Баян-Өлгий аймгийн баруун хэсэгт,

            Улаанбаатар хотоос 1800 орчим км.

Цэнгэл сум нь 646.3 мянган га талбай бүхий нутагтай,  улсын хамгийн өндөрлөг  газарт оршдог.  Уул  нурууд нь далайн түвшингээс дээш 3000 – 4374 м хүртэл үнэмлэхүй өндөртэй ба сумын  төв болох Хөшөөт нь д.т.д 1800 м өндөрт, Х.Ө 48о 57I, З.У 89о 45I солбилцолд оршдог (Зураг 1).



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%