Сумын ИТХ-ын чиг үүргийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлд дараах байдлаар хуульчилсан байдаг:
Үүнд:
35 дугаар зүйл. Сум, дүүргийн Хурлын бүрэн эрх
35.1. Сум, дүүргийн Хурал нь дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж, хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэнэ:
-
35.1.1. тухайн шатны Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх, хугацаанаас нь өмнө дуусгавар болгох;
-
35.1.2. Хурлын дарга, Хурлын зөвлөлийн гишүүнийг сонгох, чөлөөлөх, огцруулах;
-
35.1.3. Хурлын хороог байгуулах, түүний бүрэлдэхүүн, даргыг сонгох, өөрчлөх, ажлын тайланг хэлэлцэх;
-
35.1.4. Хуралдааны дэг, Хурлын зөвлөлийн ажиллах журмыг тогтоох;
-
35.1.5. Хурлын Ажлын албаны бүтэц, орон тоо, цалингийн санг аймаг, нийслэлийн Хурлын хязгаарар тогтоосон жишигт нийцүүлэн батлах;
-
35.1.6. Засаг даргад нэр дэвшүүлэх, Засаг даргыг огцруулах, чөлөөлөх саналыг дээд шатны Засаг даргад хүргүүлэх;
-
35.1.7. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, түүний хэрэгжилтийн явц, үр дүнг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх;
-
35.1.8. Засаг даргын ажлын тайланг жил бүр хэлэлцэх;
-
35.1.9. аймаг, нийслэлийн Хурлаас тогтоосон зааг, хязгаарын хүрээнд орон нутгийн татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох;
-
35.1.10. хуульд заасан үндэслэл, журмын дагуу орон нутгийн үнэт цаас гаргах, аймаг, нийслэлийн Хурлаас тогтоосон хязгаар, нөхцөлийн дагуу зээл авах шийдвэр гаргах;
-
35.1.11. орон нутгийн өмчийн эрх зүйн байдлыг тогтоосон хууль тогтоомжийн хүрээнд орон нутгийн өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журам, өмч хувьчлалын чиглэл, жагсаалтыг батлах, тайланг хэлэлцэх;
-
35.1.12. тухайн шатны Хурлын шийдвэр, Засаг даргын үйл ажиллагаанд хийсэн аудитын тайланг хэлэлцэж, шийдвэр гаргах;
-
35.1.13. хууль тогтоомжид заасан хязгаар, шаардлагад нийцүүлэн тухайн жилийн төсөв, түүний тодотголыг батлах, төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж батлах;
-
35.1.14. орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг батлах;
-
35.1.15. хууль тогтоомжид заасан журмын дагуу тухайн шатны Хурлын болон Засаг даргын шагнал бий болгох, журам батлах;
-
35.1.16. тухайн нутаг дэвсгэрийн хөгжлийн дунд хугацааны зорилтот хөтөлбөр, жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах, хэрэгжилтийн тайланг хэлэлцэх;
-
35.1.17. хууль тогтоомжид заасны дагуу тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах, тайланг хэлэлцэх;
-
35.1.18. хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд нийтээр дагаж мөрдөх хэмжээний тогтоолыг батлах, түүний биелэлтэд хяналт тавих;
-
35.1.19. хуульд заасан бусад бүрэн эрх.