Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ
2023-11-22
Дундговь аймгийн 2024 оны төсвийн төслийг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат 2023 оны 11 дүгээр сарын 22 ны өдөр аймгийн ИТХ-ын ажлын албанд хуулийн хугацаанд өргөн барилаа. Төсвийн тухай хуульд аймгийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 дүгээр сарын 20-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, 11 дүгээр сарын 25-ны дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ гэж заасан байдаг. Засаг даргын өргөн мэдүүлснээр аймгийн 2024 оны төсвийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 16 дугаар хуралдаанаар хэлэлцэн батлах юм.