Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан болж өндөрлөв

2023-03-29

Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан 03 дугаар сарын 29-ны өдөр болж өнгөрлөө

Тус хуралдаанаар :
-Цэнгэл сумын нутаг дэвсгэрийн солиболцол бүхийн талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох тухай асуудлыг хэлэлцэж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Цэнгэл сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохгүй байхаар шийдвэрлэв. Учир нь тухайн солбицол бүхий талбай нь Ховд голын эрэг дагуу болон зарим иргэдийн бэлчээртэй давхцаж байгаа юм.
- Хоршоо хөгжүүлэх  сангийн нэг төсөлд олгох хөнгөлөлттэй зээлийн дээд хэмжээг хэлэлцэж төлөөлөгчдийн олонхын саналаар  10 сая төгрөг байлхаар шийдвэрлэв. Түүнчлэн зээл олгох салбар чиглэл болон төсөл олгох хугацааг хэлэлцэж шийдвэрлэв. 
-Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл шалгаруулах хороо болон хяналтын зөвлөлийн гишүүдийг санал болгон томилов.
- 2023 оны Бэлчээрийн менежментийн төлөвөлөгөөг хэлэлцэж батлав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%