Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН ХЭРЭГЖИХ ХУУЛИУД

2023-01-02

2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хуулиудыг багцлан хүргэж байна. 


ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ

Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль (2001) хүчингүй болж улмаар төрийн эрх бүхий байгууллагуудаас баталсан олон төрлийн журмаар зохицуулагдаж байгаа бүх тусгай зөвшөөрөл болон бусад зөвшөөрлийг нэгтгэж нэгдсэн нэг тогтолцоог бий болгох юм. Одоогийн байдлаар ойролцоогоор 914 тусгай болон бусад зөвшөөрөл байгаа нь Зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсноор 363 болж багасах ба бизнес эрхлэгчдийн дарамт ачааллыг бууруулах юм. 
Зөвшөөрлийн тухай хууль нь тодорхой төрлийн харилцаанд үйлчлэхгүй. Эдгээрт газар өмчлөх эрх, виз болон оршин суух зөвшөөрөлтэй холбоотой харилцаа, оюуны өмчийн эрхүүд, жагсаал цуглаан хийх, сүм хийд болон шашны байгууллага үүсгэн байгуулах, олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар үүсгэн байгуулах зэрэг орно.
  Онцлох өөрчлөлтүүд
Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу зөвшөөрлийн зорилго, олгох нөхцөл, үйл ажиллагааны онцлог болон эрсдэлийн түвшнээс нь хамааруулан хоёр ангилалд хуваасан. 
    Тусгай зөвшөөрөл
Зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд болон эдийн засгийн үйл ажиллагааны ангиллаар нь тусгай зөвшөөрлийг жагсаах байдлаар тусгасан. Ерөнхийдөө, энэхүү тусгай зөвшөөрлийн нарийвчилсан жагсаалтыг гаргахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд (2011) заасан үйл ажиллагаануудыг оруулснаас гадна тухайлсан хуулиар бий болгон зохицуулж байсан тусгай зөвшөөрлүүдийг мөн нэгтгэж өгсөн.
       Энгийн зөвшөөрөл
Тусгай зөвшөөрөл болон энгийн зөвшөөрөл хоорондын гол ялгаа нь тухайн эрхлэх үйл ажиллагааны эрсдэл болон Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу байгалийн баялгийг ашиглаж байгаа эсэхээс шалтгаалж байна.Одоогийн байдлаар энгийн зөвшөөрөл нь өөр өөр хууль тогтоомж, дүрэм журмаар зохицуулагдаж байгаа бөгөөд Зөвшөөрлийн тухай хууль нь энгийн зөвшөөрөлтэй эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны жагсаалтыг гаргаж өгснөөр бизнесүүд тухайн үйл ажиллагааг Монгол Улсын нутаг дэвсгэрт эрхлэхэд зөвшөөрөл шаардагдах эсэхийг шалгах боломжийг бий болгож байгаа юм.


Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль


Тусгай зөвшөөрөл бүхий этгээд нь олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээ, урлагийн тоглолт, үзэсгэлэн худалдаа, олон улсын чанартай тэмцээн, уралдаан зохион байгуулах, түүнийг дамжуулан нэвтрүүлэх газарт 18 хүртэлх хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчилж болно.
        Аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч гэмт хэрэг, зөрчил, гамшиг, ослын үед, эсхүл гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн онцлогийг харгалзан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг харьяа нутаг дэвсгэртээ хориглох шийдвэрийг гаргаж болно.
18, түүнээс дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглох газарт үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд энэ заалт нь 2025 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртлэх хугацаанд хамаарахгүй.
2023 оны нэгдүгээр сарын нэгнээс 34 градусаас дээш хатуулагтай согтууруулах ундааны татварыг 50 хувиар нэмэх бөгөөд дараа жилээс нь бага хатуулагтай архи, согтууруулах ундааны татварыг бага хэмжээгээр үе шаттайгаар нэмнэ.
 Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 28.2-т Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглосон. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтуурсны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно хэмээн заасан юм.


Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт 


         Монгол Улсад жилдээ 1 тэрбум төгрөгөөс дээш цалингийн орлоготой 57 иргэн байдаг. ХХОАТ-ын нэмэлт өөрчлөлтөөр 1300 иргэний татвар нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл 10 сая 100 мянган төгрөгний орлоготой иргэн 10 сая төгрөгдөө 10 хувиар татвар төлнө. Харин давсан орлого 100,000 төгрөгт 15 хувиар татвар ногдуулж эхэлнэ.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулинд: 
25.7.Суутган төлөгч нь албан татвар төлөгчийн энэ хуулийн 21.1-д заасны дагуу ногдох албан татвар, 23.1-д заасны дагуу эдлэх хөнгөлөлтийг жилийн эцсийн тайлангаар эцэслэн тооцож тайлагнан, холбогдох татварыг төсөвт шилжүүлнэ.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг ингэж өөрчлөн найруулсан. Үүнд:
21.1.Энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасны дагуу тухайн жилийн орлогыг тодорхойлоход 0-120 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 10 хувиар, 120 000 001-180 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 12 000 000 төгрөг дээр 120 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 000 000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 21 000 000 төгрөг дээр 180 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулна болгож өөрчилсөн аж.


ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ


       Хэргийн бодит үнэнийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох, шүүхийн шатанд яллах, цагаатгах шийдвэрийг гаргах, хүний эрхийг хангахад  Шүүх шинжилгээний тухай хуулийн ач холбогдол оршиж буй. 
      Хуульд шүүх шинжилгээ хийх процессыг илүү нарийвчлан зохицуулагдаж, олон нийтийн дунд сэтгэл санааны хохирол гэж яригдаж ирсэн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээгээр тогтоох, шүүх мөнгөн дүнгээр үнэлэх, хохирлыг барагдуулах үйл ажиллагааг тусгаж, эрүү, иргэний зэрэг хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсан.
     Гэмт хэргийн хохирогчид сэтгэл санааны хохирлыг ялгамжтай тогтоож ирсэн байдал арилж, хүн бүрд хууль тэгш, хүртээмжтэй үйлчлэх боломж бүрдэж, хохирогчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах, эдийн болон эдийн бус хохирлыг нөхөн төлүүлэх харилцаанд ахиц дэвшил гарах боломжтой болно. 
Мөн энэ хуулиар хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль экологи, хүрээлэн байгаа орчинд учруулсан хохирлыг шүүх шинжилгээгээр тогтоож, үнэлгээг тооцох, цахим технологи, инженер техникийн шинэ төрлийн шинжилгээг шүүх шинжилгээний байгууллагад нэвтрүүлж байна. 

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН НЭМЭГДЭНЭ


        2023 оны улсын төсвийн тухай хуулиар төрийн албан хаагчдад олгох цалин, урамшуулалд дараах дөрвөн төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
      Төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын цалинг нэг суурьтай болгосноор 165 ялгаатай цалингийн систем байсныг 20 болгож байна. Түүнчлэн ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам олгодог болгон өөрчилжээ. Төрийн албан хаагчид 5-10, 10-15 гэсэн жилээр нэмэгдлээ авдаг байсан бол уг өөрчлөлт орсноор жилд нэг хувиар цалин нь нэмэгдэнэ.
       Төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй болон байгууллагын туслах чиг үүргийг хэрэгжүүлж буй ердийн ТҮ-ний ажилчдын цалинг 6-8 хувиар нэмэгдүүлнэ. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаж байгаа аж.
       Цалингийн тогтолцооны шинэчлэлд 168 мянга орчим төрийн албан хаагч хамрагдах бөгөөд үүнд 266 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.


ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ ҮРГЭЛЖИЛНЭ


         Цар тахлын тухай хуулийн хүрээнд хоёр жилийн хугацаанд хойшлуулаад байсан ипотекийн зээлийн эргэн төлөлт 2023 оноос сэргэж байна. Монгол Улсад нийт 100 мянга орчим иргэн ипотекийн зээлтэй. Тэдгээрийн 60 хувь нь буюу гурван зээлдэгч тутмын хоёр нь өнгөрсөн хугацаанд эргэн төлөлтөө хойшлуулсан аж. Анх зээлийн эргэн төлөлт хойшлуулах шийдвэр гарах үед буюу 2020 онд 38 мянган өрх зээлээ хойшлуулж байжээ. Харин одоо энэ тоо 63 мянган хүрээд буй.  Тэгэхээр ирэх сараас 60 гаруй мянган өрх зээлийн эргэн төлөлтөө төлж таарах нь.
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 550 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЖ, НИЙТ ХҮҮХДИЙН 91 ХУВЬД ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОНО
     Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 3273 төгрөг 81 мөнгө, сард 550 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон. Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байсныг 31 хувь буюу 130 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байгаа юм. Мөн 2024 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос шинэчлэн тогтоохоор болсон юм. 
       2023 оны улсын төсөвт тусгаснаар хүүхдийн мөнгийг зөвхөн нийгмийн халамж шаардлагатай өрхүүдэд буюу амьжиргааны түвшинг харгалзан 0-18 насны нийт хүүхдийн 91 хувьд олгох болсон. 


ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ 


     УИХ энэ оны зургаадугаар сарын 17-ны өдөр Зөвшөөрлийн тухай хуулийг баталсан бөгөөд уг хууль нь 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль (2001) хүчингүй болж улмаар төрийн эрх бүхий байгууллагуудаас баталсан олон төрлийн журмаар зохицуулагдаж байгаа бүх тусгай зөвшөөрөл болон бусад зөвшөөрлийг нэгтгэж нэгдсэн нэг тогтолцоог бий болгох юм.
Одоогийн байдлаар ойролцоогоор 914 тусгай болон бусад зөвшөөрөл байгаа нь Зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсноор 363 болж багасах ба бизнес эрхлэгчдийн дарамт ачааллыг бууруулах юм. 


2023.01.01-НЭЭС ХЭРЭГЖИХ УЛСЫН ТӨСВИЙН ХУУЛИЙН ОНЦЛОХ ЗААЛТУУД


      Ирэх онд Хэмнэлтийн тухай хууль үргэлжлэн хэрэгжиж, Ковидын хуулийн үйлчлэл зогсоно. 2023 онд улсын төсвийн нийт орлого 19.8 их наяд төгрөг байна. Үүний 5 их наядыг уул уурхайн салбарынхан бүрдүүлнэ. Тодруулбал нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт, газрын тосны худалдаа болон АМНАТ, ААНОАТ, ногдол ашиг зэргээс дээрх орлогыг бүрдүүлэх юм.
2022 онтой харьцуулахад орлогын өсөлт 3.3 их наядаар нэмэгдэнэ. Боомтын хүчин чадал, уул уурхайн экспортыг нэмэх, импортын нөлөө, эдийн засгийн өсөлт, далд эдийн засгийг бууруулснаар орлого өснө гэж Сангийн яам тооцсон.  
Ирэх онд аль ч аймагт шинэ хөрөнгө оруулалт байхгүй, шилжих хөрөнгө оруулалтууд л бий. Өмнө нь эхэлсэн төсөл, бүтээн байгуулалтуудаа дуусгаж, 86 хувийг нь ашиглалтад оруулна. Авто замын хувьд хөрөнгө оруулалтын бодлогын зарчмаа барьж, нэгдүгээрт эдийн засагт илүү өгөөжөө өгөх боомтын зам, хоёрдугаарт аялал жуулчлалыг дэмжсэн зам, гуравдугаарт улсын шинж чанартай зам, хамгийн сүүлд нь орон нутгийн зам гэх мэтээр эрэмбэлсэн байна. 
Ирэх онд төсвийн алдагдал ДНБ-ий 2.8 хувьтай тэнцэхээр буюу1.5 их наяд төгрөгийн алдагдалтай байна.
Эх сурвалж: GOGO.MN, EAGLE.MN
Хуулиудыг бүрэн эхээр нь уншиж танилцахыг хүсвэл доорх линкээр үзнэ үү:
1. СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ, АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
[https://legalinfo.mn/mn/detail?lawId=16530861302491](https://legalinfo.mn/mn/detail?lawId=16530861302491...)
2. ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
[https://legalinfo.mn/mn/detail?lawId=16530771371921](https://legalinfo.mn/mn/detail?lawId=16530771371921...)
3. ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
[https://legalinfo.mn/mn/detail?lawId=16530780109311](https://legalinfo.mn/mn/detail?lawId=16530780109311...)
4. ЗАСГИЙН ГАЗАР ДАХЬ ХЯНАЛТЫН ТУХАЙ
[https://legalinfo.mn/mn/detail?lawId=16532040173281](https://legalinfo.mn/mn/detail?lawId=16532040173281...)
5. ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
[https://legalinfo.mn/mn/detail?lawId=16532140494981](https://legalinfo.mn/mn/detail?lawId=16532140494981...)
6. МОНГОЛ УЛСЫН 2023 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
[https://legalinfo.mn/mn/detail?lawId=16532001935011](https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Flegalinfo.mn%2Fmn%2Fdetail%3FlawId%3D16532001935011%26fbclid%3DIwAR1lCsmdyEnk55709uptqAHk56SkVD0PZjQonktD8X56anOMuI2fRobtNsc&h=AT3qLul5wSq1u4x7br7Qip-I6xBY013zaNf1stlfH1HMIfMPeGkUsTQe9U3M-WYViC9khjInr-DBbDIkznnPafjo4FPV2kCU0_qbfuPJhyxP2McWp8OA9w4FGsBwz-7J8g8&__tn__=-UK-R&c[0]=AT0SDGpffX1BTomE7ml9yHN4XhGj8sgmuaxkEJNfHgJRrp7ZHvIaVI794oyDi7M3wLgAraVdlLW3tx0pyMLTXsRi3f6XJ9iMp6Yg4WzoUkvo7D51RZtxtNLXklEqdscSAqZC6J_pz_Xb7olZjUH02fOWWqD0XYUeddBCD7Bfo3igdO20gE50q38G)
7. НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2023 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
[https://legalinfo.mn/mn/detail?lawId=16532002453791](https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Flegalinfo.mn%2Fmn%2Fdetail%3FlawId%3D16532002453791%26fbclid%3DIwAR3IhLX3B7Zl8LYGp35A0BSwdivnbmscNHvIULaD7-bi2HFslKDp_H69A9Y&h=AT0hI7hWUHeNm6OhXCbhBHk_7i993yfFRnz1sIWPpsDLBCysI7dy_oZFdQRe0_oDln6rZOxUU0ojsV3oT0FVWlkkXK8iGT771b0HGKBvbWlw0XFeCQVn_215F5m8vGL8qvo&__tn__=-UK-R&c[0]=AT0SDGpffX1BTomE7ml9yHN4XhGj8sgmuaxkEJNfHgJRrp7ZHvIaVI794oyDi7M3wLgAraVdlLW3tx0pyMLTXsRi3f6XJ9iMp6Yg4WzoUkvo7D51RZtxtNLXklEqdscSAqZC6J_pz_Xb7olZjUH02fOWWqD0XYUeddBCD7Bfo3igdO20gE50q38G)
8. ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2023 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
[https://legalinfo.mn/mn/detail?lawId=16532002519201](https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Flegalinfo.mn%2Fmn%2Fdetail%3FlawId%3D16532002519201%26fbclid%3DIwAR15q5Y82NN8j3TmtfCdCTA1X_cVEpif2OJyX6BjyTiS8k2O83RJ707Y_1k&h=AT1BzQiHAW3ElOfD6pVRLNtFHX4Eqj2gTZfaQPwwPEhOr5mW8xDrE6d1fKFl87_InZvV6szqjZVzFnzZ_PuTcFv8OYm9Tu8KkFahCp9j1c-DjZzTSYUT31FuVuna-oI4fwY&__tn__=-UK-R&c[0]=AT0SDGpffX1BTomE7ml9yHN4XhGj8sgmuaxkEJNfHgJRrp7ZHvIaVI794oyDi7M3wLgAraVdlLW3tx0pyMLTXsRi3f6XJ9iMp6Yg4WzoUkvo7D51RZtxtNLXklEqdscSAqZC6J_pz_Xb7olZjUH02fOWWqD0XYUeddBCD7Bfo3igdO20gE50q38G)

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%