Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

“АРХИГҮЙ ОРЧИН, АЗ ЖАРГАЛТАЙ ИРЭЭДҮЙ” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-12-09

 
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Сумын Соёлын төвтэй хамтран Сургуулийн сурагч, эцэг эх асран хамгаалагчдад Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчилах, архины хор хөнөөл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Архигүй Орчин, Аз Жаргалтай Ирээдүй” нэртэй тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд:
-Айнагүл багшаар ахлуулсан сумын Ерөнхий боловсролын 4-р сургуулийн "Аз жаргал баг" Нэгдүгээр байр
- Ариунбаатар багшаар ахлуулсан сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн "Гэрэлт ирээдүй" баг Хоёрдугаар байр
- Сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн Аянгүл багшаар ахлуулсан "Хавтаст хэрэг баг" болон Адалбек багшаар ахлуулсан "Архигүй амьдрал, айдасгүй зүрх" багууд Гуравдугаар байранд тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдав.
Тэмцээнд идэвхтэй оролцсон багуудын бүх гишүүдэд баяр хүргэж цаашдын эрдэм боловсролд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе. Мөн санхүүгийн дэмжлэг үзүүлж, бид нарын ажлыг дэмжиж ажилласан #Цэнгэл #хөгжил ХЗХ-н хамт олонд, хамтран ажилласан Сумын Соёлын төвийн хамт олонд талархаж ажлын амжилт хүсье.
Цэнгэл сумын ИТХ-ын ажлын алба
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%