Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо 85,6 хувийн ирцтэйгээр 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр цахим болон танхимын хэлбэрээр хуралдлаа. Тус хорооны даргаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч П.Бямбалхагва, гишүүдээр Аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, төлөөлөгч Б.Өлзийхишиг, С.Амарсанаа, Н.Мэндсайхан, И.Эрдэнэцог, Ж.Мөнхчулуун нар сонгогдсон юм. Хорооны анхдугаар хуралдаанаар Үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай /Дундговь аймгийн ТХДЖТ/, Автомашинд үнэлгээ тогтоож, худалдах зөвшөөрөл олгох тухай / Хот тохижуулах газар/, Үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай / Баянжаргалан сумын ЗДТГ/ асуудлуудыг хэлэлцэн санал дүгнэлт гаргалаа. Мөн Аймгийн ИТХ-ын хороодын 2022 оны төлөвлөгөөнд санал өгч тус хороо нь Хөрөнгө оруулалт, эд хөрөнгө, өмч хамгаалах зөвлөлийн ажил болон тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт, холбогдох байгууллагын мэдээ мэдээллийг сонсох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөлөө.