Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгаль орчин, аялал жуулчлал, хөдөөгийн хөгжлийн хороо 100 хувийн ирцтэйгээр танхим болон цахим хэлбэрээр хуралдлаа. Тус хорооны даргаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Лхагвамандал, гишүүдээр төлөөлөгч Ш.Батбаатар, И.Эрдэнэбилэг, Ж.Зоригтбаатар, Ц.Сансармаа, Г.Энхбаяр, Н.Мядагмаа нар сонгогдсон юм. Хуралдаанаар " Усны сан бүхий газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай" асуудлыг хэлэлцэн санал дүгнэлт гаргалаа. Мөн аймгийн ИТХ-ын ажлын албанаас хороодын 2022 оны төлөвлөгөөний төслийг танилцуулан хорооны гишүүдээс санал авлаа.