АЙМГИЙН ИТХ-ЫН ХОРООДОД ЧИГЛЭЛ ӨГЧ, ХОРООДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНД САНАЛ АВЛАА.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар “ Хорооны үйл ажиллагааны журам”-ыг баталж, хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсантай холбогдуулан аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ нь аймгийн ИТХ-ын хороодтой цахимаар уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хорооны үйл ажиллагааны чиглэлийг танилцуулан, хороодын 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд санал авч зөвлөмж өглөө.