ӨЛЗИЙТ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА С.ОД-ЭРДЭНЭ ОРОЛЦЛОО
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан Өлзийт суманд эмэгтэйчүүдийн чуулган зохион байгуулагдлаа. Тус уулзалтад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Од-Эрдэнэ оролцож нийт эмэгтэйчүүддээ баяр хүргэж аймгийн ИТХ-ын төлөөлөгч И.Эрдэнэбилэгийн хамт санаачилан зохион байгуулсан ажил мөн тус суманд улсын төсөв болон аймгийн ОНХС-ын хөрөнгөөр хийгдэж байгаа болон хийгдэхээр төлөвлөж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг онцгойлон танилцууллаа.
Мөн цаашид Өлзийт суманд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлаа танилцуулан, санал солилцож эмэгтэйчүүдийн ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой байгаа гэдгээ илэрхийллээ.
Өлзийт суманд олон жил үр бүтээлтэй ажиллаж амжилт гаргасан эмэгтэйчүүдэд төрийн одон медаль гардуулж цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүслээ.