АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ НИЙТ АЛБАН ХААГЧИД НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД ЦУСНЫ ДОНОР БОЛЛОО.
Дундговь аймгийн хэмжээнд бүртгэлтэй 300 орчим донор байдаг хэдий ч цусны нөөцөө хангалттай бүрдүүлж чаддаггүй тул сайн дураараа цусны донор болох хүсэлтэй иргэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн цусны салбар төвд очиж цусны урьдчилсан шинжилгээ өгснөөр донор болох боломжтой юм.
Аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнийн санаачилгаар ажлын албаны албан хаагчид цусны донор болж цусаа хандивласан бөгөөд мөн бусад албан байгууллагуудыг цусны донор болж нэгдэхийг уриалж байна.