Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Од-эрдэнэ болон аймгийн ЗДТГ-ын удирдлагууд АШУИС-ийн Монгол-Японы эмнэлгийн удирдлагуудтай хамтын ажиллагааны гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгууллаа. Энэхүү гэрээг үзэглэснээр Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарыг мэргэшүүлэх, дурангийн болон элэгний хагалгааг аймаг орон нутагтаа хийх боломж бүрдэж байгаа бөгөөд цаашлаад ард иргэдийнхээ эрүүл мэндэд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болсон юм.
АШУИС-ийн Монгол-Японы эмнэлэг нь 2019 онд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулагдсан бөгөөд олон улсын стандартад нийцсэн орчин үеийн тоног, төхөөрөмжөөр тоноглогдсон, мэргэжлийн чадварлаг боловсон хүчинтэй, Эрүүл мэндийг дэмжих төв, Үйлчлүүлэгчийг дэмжих төвтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус амбулаторийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар бүрэн авах боломжтой аж.
Энэ үеэр аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдыг эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд бүрэн хамруулж, зарим шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.