Аймгийн ЗДТГ-тай хамтран НҮБ-аас зарласан Oлон улсын авлигын эсрэг өдрийн хүрээнд авлигын эсрэг конвенцоор хүлээсэн үүргээ сурталчлах, иргэн бүрт авлигыг үл тэвчих, шударга ёсны үзлийг төлөвшүүлэх, авлигын нийгэм, эдийн засгийн хор хөнөөлийг тайлбарлан таниулах, авлигын эсрэг үйлсэд дуу хоолойгоо нэгтгэн, хүсэл зоригоо илэрхийлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Таны эрх-Таны оролцоо-Авлигад үгүй гэж хэлье” уриан дор олон төрлийн үйл ажиллагаануудыг зохион байгууллаа.