Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ, МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР БҮСИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2021-11-19

Мал аж ахуйн салбарын оршин тогтнох үндэс болсон бэлчээрийн менежмент, малын чанар, эрүүл мэнд болон “Малын тоо толгойн албан татварын тухай” хуулийн хэрэгжилтийн талаар Дундговь аймагт зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, ХХААХҮЯ, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхийг бэхжүүлэх нь” төсөл хамтран зохион байгуулж буй тус зөвлөгөөнд ЗГХЭГ-ийн дэд дарга У.Бямбасүрэн, ХХААХҮ-ийн Дэд сайд Г.Батсуурь, газрын дарга Д.Батмөнх, Дундговь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Од-Эрдэнэ мөн Дундговь, Дорноговь, Төв, Говьсүмбэр, Өмнөговь аймгуудын ИТХ-ын төлөөлөгч, сумын ИТХ болон Засаг дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Татварын хэлтсийн төлөөлөл оролцлоо. Дундговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, Засаг дарга нар цахимаар оролцсон.

ХХААХҮ-ийн Дэд сайд Г.Батсуурь улсын хэмжээнд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 84,2 хувьтай байгааг дуулгаад энэ жил нийт 169,7 мянган малчид өрхөд 67,8 сая мал өвөлжихөөс 19 мянган өрхийн 8,4 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийсэн талаар мэдээлэл өглөө. Мөн тэрээр “УИХ-аас 2020 оны 11-р сарын 13-ны өдөр “Малын тоо толгойн албан татварын тухай” хуулийг баталж, ковидын нөхцөл байдлын улмаас энэ оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болсон.

Энэ хууль хэрэгжсэний үр дүнд бий болох хөрөнгийг сум хөгжүүлэх санд төвлөрүүлж Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн 60.2.8-д малын тоо толгойн албан татварын орлогыг мал аж ахуйн салбарт зарцуулахаар тусгасан нь бодлого хэрэгжих боломж бүрдэж байна. Иймд малын тоо толгойн албан татварыг сайтар төвлөрүүлж, мал аж ахуйн салбартаа хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхэд анхаарч, хамтран ажиллахыг хүслээ.

Аймгуудын ХХААГазраас  Орон нутгийн бэлчээрийн менежментийн чиглэлээр авя хэрэгжүүлэ өуй арга хэмжээний талаар, Татварын хэлтээс Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийн танилцуулгыг хийлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3229
2083 / 65%
686 / 21%
224 / 7%
236 / 7%