Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Цэнгэл сумд бэлчээр ашиглах талаар нийтээр дагаж мөрдөх журам

2021-11-02

  

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 01 дүгээр сарын 29-ний өдрийн 04  тоот тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянан бүртгүүлээд Захигааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 5197 дугаарт бүртгүүлэн мөрдөгдөж эхэллээ.

Цэнгэл сумд бэлчээр ашиглах талаар нийтээр дагаж мөрдөх журмын зорилго нь сумын хэмжээнд бэлчээрийг зөв зохистой ашиглах, хамгаалах, энэ талаар гарсан зөрчил, маргааныг зохицуулах, учирсан хохирлыг барагдуулах харилцааг зохицуулахад оршино.

 

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумд бэлчээр ашиглах

талаар нийтээр дагаж мөрдөх журам

 

Нэг. Нийтлэг зүйл

1.1.Журмын үндэслэл

Монгол Улсын Үндсэн хууль, Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжууд.

1.2.Журмын зорилго

Сумын хэмжээнд бэлчээрийг зөв зохистой ашиглах, хамгаалах, энэ талаар гарсан зөрчил, маргааныг зохицуулах, учирсан хохирлыг барагдуулах харилцааг зохицуулахад оршино.

Хоёр. Бэлчээр ашиглах нөхцөл

2.1.Дөрвөн улирлын бэлчээрийг баг, малчдын хэсэг бүлэг, хот айлаар хуваарилан сумын Засаг даргатай гэрээ байгуулан нийтээр ашиглана.

2.2.Гэрээний хугацаа 10 -15 жил байна.

2.3.Улирлын бэлчээрт мал оруулах, малын хөлөөс чөлөөлөх хугацааг бэлчээр ашиглалтын гэрээнд тусгаж хэрэгжүүлнэ.

2.4.Бэлчээрийн ерөнхий даацыг өвөлжөөний бэлчээрээр тооцно.

2.5.Өвөлжөө, хаваржаа, намаржаанд шинээр нэмж малын хашаа, пүнз барих хадлангийн талбай гаргах, хашаа татахдаа эхлээд тэнд нутагладаг малчдын саналыг авч, багийн Иргэдийн Нийтийн Хуралд оруулж шийдвэрлүүлнэ.

2.6.Өвөлжөө, хаваржааныхаа хашаа хороог худалдвал бэлчээр ашиглуулах гэрээг цуцалж, цаашид тухайн бэлчээрийн ашиглалтыг хэрхэн зохицуулах талаар тэнд нутагладаг малчдын хэсэг бүлгийн саналыг авч багийн ИНХ-аар шийдвэрлэнэ.

2.7.Гэрээт бэлчээртээ бусдын малыг оруулах асуудлыг бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүйгээр малчид хоорондоо зөвшилцөн зохицуулж болно.

Гурав. Бэлчээр ашиглалтын хуваарь

 

3.1.Бэлчээр ашиглалтын ерөнхий хуваарь

Сумын хэмжээний нийт бэлчээрийг Монгол Улсын Газрын тухай хуулийн 52-р заалтыг үндэслэн дараах хуваарийн дагуу ашиглана.

1.Бэлчээрийн мал аж ахуй эрхлэх бүс нутаг,

2.Сумын төвийн мал бүхий өрхүүдийн бэлчээр,

3.Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бэлчээр,

4.Оторын бэлчээр,

5.Мал тууварлан өнгөрөх зам

3.2.Бэлчээрийн мал аж ахуй эрхлэх бэлчээрийн хуваарь, багаар

 

I.Хаврын бэлчээр

Баг

Газрын нэр

1

Могойт, Онхоот, Шампаан салаа, Хаг нуур, Шар говь, Гурван салаа, Хар салаа, Цагааннуур

2

Хаг, Хар чулуут, Мөст булаг, Их, бага Хатуу, Загаст нуур, Могойт, Онхоот, Хар салаа, Цагааннуур

3

Дээд хаалгат, Бага хүйтэн, Могойт, Хулст нуур, Шар булаг, Хуй чулуу, Улаан хошуу, Бор бургас.

4

Загаст нуур, Их, бага хатуу, Хаг, Цагаан салаа, Хар салаа, Дөргөн, Мөст булаг

5

Сумд айраг, Шар булаг, Доод Хаалгат, Баян зүрх, Бор бургас, Ховд голын баруун салаанууд

6

Балинт, Хаалгат, Мод салаа, Нарийн говь, Харгайт, Бөөрөгт, Шар говь, Тамгат, Орогт, Ховд голын зүүн салаанууд.

7

Ховд гол, Могойтын гүүрийн баруун зүүн салаанууд


II.Зуслангийн бэлчээр

Баг

Газрын нэр

1

Урт хүйтэн, Цоохор харгай, Могойтын эх, Цагаан ус, Рашаант, Урт салаа, Хар салааны эх

2

Урт хүйтэн, Цоохор харгай, Могойтын эх, Хар салааны эх

3

Урт хүйтэн, Дүнгэрэг уул, Улаан хад, Цоохор харгай, Цагаан ус, Урт салаа, Элэгт

4

Урт хүйтэн, Цоохор харгай, Цагаан ус, Цагаан голын эх, Хар салааны эх, Могойтын эх

5

Сумд айраг, Шар булаг, Их, бага Түргэн, Загастай, Элэгт, Хар овоо

6

Бургаст булаг, Шар тэгш, Харгантын голын баруун зүүн салаанууд,Тавалтай, Хар нуур, Бөөрөг, Бут салаа, Хусхундых, Хонин толгой, Морин толгой, Ямаан толгой, Шар говь, Мод салаа

7

Мод салаа, Хар нуур, Цоохор харгай, Цагаан ус


III.Намаржааны бэлчээр

Баг

Газрын нэр

1

Могойт, Онхоот, Шампан, Хар салаа, Гурван салаа, Хар салаа, Цагааннуур

2

Хаг, Хар чулуут, Мөст булаг, Их, бага Хатуу, Загаст нуур, Могойт, Онхоот, Хар салаа,

3

Дээд хаалгат, Бага хүйтэн, Могойт, Бор бургас, Шар булаг, Хуй чулуу, Хүйтэн салаа.

4

Загас нуур, Их, бага хатуу, Хаг, Цагаан салаа, Хар салаа, Дөргөн, Мөст булаг

5

Сумд айраг, Шар булаг, Доод Хаалгат, Баян зүрх, Ховд голын баруун салаанууд

6

Өргөн ширэг, Бөөрөгт, Шар говь, Тамгат, Орогт, Шаргай зүрх, Замт, Ховд голын зүүн салаад, Тошинт, 3 Хөрлөөт.

7

Остог, Шар говь, Шаргай зүрх, Зээг, Шар нуур, Долоон гаталга

IV.Өвөлжөөний бэлчээр

Баг

Газрын нэр

1

Гурван салаа, Шар говь, Элст говь, 2 Мухар, Хаг нуур

2

Мөст булаг, Загаст нуур, Хар чулуут, Хаг, Хүнгүй, Их, бага Хатуу, Мухар, Элст говь, Хаг нуур

3

Адарган, Гүүш, Цагаан түнгээ, Бор бургас, Зээг

4

Цагаан голын эх, Шивээт хайрхан, Загаст нуур, Бургаст булаг

5

Хар уул, Зээг, Улаан хороо, Ховд голын баруун Баян зүрх хүртэлх салаанууд

6

Ховд голын зүүн салаанууд, Хиагт, Балинт, Мааньт, Хаалгат, Бөөрөгт, Нарийн говь, Харгайт, Хар салаа

7

Зээг, Хар уул, Шар нуур, Долоон гаталга, Хиагт

8,9

Сумын төвийн бэлчээр

 

3.3.Малчдын хэсэг бүлэг болон хот айлын бэлчээрийн хуваарийг гэрээнд тусгаж, хэрэгжүүлнэ.

3.4 Сумын төвийн мал бүхий иргэдийн ашиглах бэлчээр

Сумын төвөөс 3 км радиус бүхий тойрогт багтсан 2800 га бэлчээрийг сумын төвийн мал бүхий иргэд ашиглана.Энэхүү тойрогт урд цэг нь Рашаант хавцал, хойд цэг нь хуучин бирбазын буурь, баруун цэг нь Хар энгэр, зүүн цэг нь Цоохор энгэрээр хязгаарлагдана. Энд 1 хонин толгой мал 6 сар буюу 180 хоног байхаар тооцоход бэлчээрийн даац болон сумын төвийн нэг өрхөд байх малын дундаж тооцоо дараах байдалтай байна.

 

Нийт талбай, га

Нэгж талбайн ургац, цнга

Нийт ургац, цн

Бэлчээрийн даац, хонь толгой

Сумын төвийн мал бүхий өрхийн тоо

1 өрхөд ноогдох малын тоо, хонь толгой

2 800

1,6

4 480

1550

450

4.2

 

            Ашиглалтын график(+ ашиглах хугацаа, - малаас чөлөөлөх хугацаа )

 

Дд

 

Газрын нэр

Ашиглах, чөлөөлөх хугацаа, сар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

1

Харгантын систем

+

+

+

+

+

 

 

 

+

+

+

+

2

Шар тохой, Хар үзүүр

+

+

+

+

+

 

 

 

+

+

+

+

3

Ахар салаа, Хар энгэр,

 

 

 

 

 

+

+

+

+

+

+

+

4

Замтын ам, Хар энгэр

 

 

 

 

 

+

+

+

+

+

+

+

5

Хагархайгаас баруун тийш Ховд голын эхний хавцал

 

 

 

 

 

+

+

+

+

+

+

+

6

Ховд голын эхний хавцал, голын баруун эрэг дагуу Хар үзүүр хүртэл

 

 

 

 

 

+

+

+

+

+

+

+

 

3.5.Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бэлчээр

Дд

Газрын нэр

Хэмжээ, га

Эрчимжсэн аж ахуйн чиглэл

 

1

Хар арал

10

Ингэ, гүү, үнээний аж ахуй

 

2

7 гаталга, Шар нуур

30

Ингэ, үнээний аж ахуй

 

3

Шар тохой

20

Ингэ, гүү, үнээний аж ахуй

 

 

ДҮН

60

 

 

3.6.Отрын бэлчээр

Баг

Сум дотроо

Өөр сумд

1

Хаг нуурын эхэнд

Ногооннуур сумд

2

Бага хатуугийн эх, Бургастайн эх, Хурган нуурын эх, , Цагаан ус, Рашаант

 

3

Цагаан ус, Улиастай, Ховдын эх

Улаанхус сум, Орогт

4

 Цул улаан, Тахилтын эх, Улаан элс, Их хатуугийн эх

 

5

Их бага Түргэний эх, Хурган нуурын баруун салаанууд, Загастай, Элэгт Бага салаа, Урт салаа

 

6

Цэнгэл хайрханы бэл, Цагаан асгат Тахилтын эх

Сагсай, Улаанхус сумын нутагт

7

Харуул, Улиастай, Цагаан ус

Улаан хус Сагсай сумын нутагт

 

3.7.Мал тууварлан өнгөрөх зам

Мал тууварлан өнгөрөх замыг зуслангаас намаржаанд, намаржаанаас өвөлжөөнд буух болон худалдан борлуулахаар бэлтгэж бөөнөөр мал туусан үед мөрдөх болно.

Дд

Газрын нэр

Мал тууварлах зам

1

Хар нуурын цутгалангаас Уст толгой

Харгантын голын зүүн эрэгээр 100 м өргөнтэй зурвас

2

Уст толгойгоос-Хиагтын бэл

Машин замаар 100м-ийн өргөнтэй зурвас

3

Шар булгаас-Ховд голын хавцал уруудан сумын төв хүрэх

Хавцал уруудаж машин замын дагуу 100м-ийн өргөнтэй зурвас

4

Ховд голын эхээс дээд, доод Хаалгат, Могойтын гол, Ховд голын баруун эргээр сумын төвд хүрэх

 

Машин замын дагуу 100 м-ийн өргөнтэй зурвас

5

Урт хүйтнээс Онхоот, Могойт, Цагаан голын эх хүрэх

 

Машин замын дагуу 100 м-ийн өргөнтэй зурвас

6

Цагаан голын эхээс сумын төв хүрэх

Цагаан голын урд, хойд талын машин замын дагуу 100 м-ийн өргөнтэй зурвас

 

Дөрөв. Журмын хэрэгжилтийг хангах

4.1.Журмын хэрэгжилтийг сумын Засаг дарга, түүний Тамгын газар хариуцаж, бүх нийтээр дагаж мөрдөнө.

4.2.Сумын Засаг дарга захирамжлан журмын хэрэгжилтийг хянах, дүгнэлт гаргах, цаашдын арга хэмжээг төлөвлөх үүрэг бүхий бэлчээрийн менежментийн орон тооны бус ажлын хэсэг байгуулж, чиг үүргээр хангана.

4.3.Бэлчээрийн менежментийн ажлын хэсэг нь журам болон өмнөх жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, гэрээний хэрэгжилтийг жил бүрийн эхний улиралд багтаан дүгнэж, 05 дугаар сарын 01-ний дотор бүх багийн Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрийг дараа жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлнэ.

4.4.Сумын бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн үйл ажиллагааны зардлыг жил бүрийн сумын төсөвт тусган баталж санхүүжүүлнэ.

 

Тав. Маргаан шийдвэрлэх, хохирлыг арилгах

5.1.Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ.

5.2.Бэлчээрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулна.

 

Зургаа. Хариуцлага

Журмын аливаа заалтыг зөрчвөл Монгол Улсын Зөрчлийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, энэхүү журмыг үндэслэн хариуцлага хүлээлгэнэ.

 

Долоо. Журам хүчин төгөлдөр болох

Энэхүү журмыг Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т заасны дагуу захиргааны хэм хэжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж,"Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд"-д нийтэлсэний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдөнө.

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%