Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООВ

2021-11-12

          Тус сумын ИТХ-ын 2021 оны  тогтоолын Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоосон билээ. Хууль зүйн яаманд бүртгүүлж, Захиргааны хэм хэмжээний актын 5197-д бүртгэгдэж, хуулийн нэгэн адил тус сумын нутаг дэвсгэр мөрдөгдөх юм. 

       Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 01 дүгээр сарын 29-ний өдрийн 05  тоот тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянан бүртгүүлээд Захигааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 5197 дугаарт бүртгүүлэн хэрэгжүүлэхэд бэлэн боллоо.

Малын тоо толгойн албан татвар нь сум орон нутгийн төсөвт төвлөрүүлэх бөгөөд  татварыг Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтын дагуу зарцуулна. Үүнд:

Орлогын эх үүсвэрийг бэлчээрийн менежментийг сайжруулах, бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамжийг нэмэгдүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын чанарыг сайжруулах, гэмт халдлага, гамшгаас хамгаалах, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн нөөц бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хортон мэрэгчидтэй тэмцэх, малчдад зориулсан сургалт, сурталчилгаанд зарцуулна гэж заасан байна. 

 

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА 

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ

 

Малын төрөл

Хэмжээ /төгрөгөөр/

1

Хонь

300

2

Ямаа

500

3

Үхэр

800

4

Адуу

800

5

Тэмээ

800

   

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%