Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

"БАЙГАЛИА ХАЙРЛАЯ, ХАМГААЛЪЯ" СЭДЭВТ ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗАРЛАВ

2021-05-21

        “Байгалиа хайрлая, хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд  байгаль эхтэй зүй бусаар харьцсанаас болж үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдлыг хөндөн гаргаж ирэх замаар хүрээлэн буй орчин, ан амьтадыг хайрлах сэтгэлгээтэй иргэн болгон төлөвшүүлэх, тэдний мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд зорилгоор гар зургийн уралдаан зарласан билээ.

           Уг уралдаанд 10-18 насны хүүхэд, сургуулийн сурагчид хамрагдах бүтээлийг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хүлээн авч 28-ны өдөр шалгаруулна. 

       Тавигдах шаардлага: “Байгалиа хайрлая,  хамгаалъя” сэдвийн хүрээнд зөвхөн өөрийн зурсан бүтээлээр оролцоно. Байгаль дэлхий, ан амьтдыг хамгаалах /ой хээрийн түймэр, хууль бус мод бэлтгэх, хууль бусаар ашигт малтмал олборлох, ашиглах болон хууль бус ан агнах, загас барих, байгалийн ургамал түүх, бэлтгэх зэрэг хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнчлэн байгаль орчноо хайрлан хамгаалах, усаа ариг гамтай хэрэглэх, мод тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн/ утга агуулга бүхий ойлгомжтой байх. Бүтээлийн хэмжээ А4, А3 байна. Уралдаанд оролцогч  нь өөрийн овог нэр, нас, анги,  холбоо барих утасны дугаараа бүтээлийн баруун доод буланд тодорхой бичсэн байна. 

           Шагнал:
                        Тэргүүн байр – Өргөмжлөл, 50,000 төгрөг
                        Дэд байр – Өргөмжлөл, 40,000 төгрөг
                        Гутгаар байр – Өргөмжлөл, 30,000 төгрөг
                        Тусгай байр /2 хүн/ – Өргөмжлөл, 20,000 төгрөг  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%