Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛӨӨС ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА.

2021-04-02

Улаанбаатар хот болон хөрш зэргэлдээ аймгуудад халдвар ихээр нэмэгдэж нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн хуралдаанаар зөвлөлийн гишүүдийг Мандалговь хотруу орох гарах чиглэлийн постуудын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллах шийдвэр гарсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга С.Од-Эрдэнэ өнөөдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 31-ны өдөр постууд, үйлчилгээний байгууллагууд, хөл хөдөлгөөн ихтэй дэлгүүрүүдэд халдвар хамгааллын дэглэм мөрдөгдөж байгаа нөхцөл байдалтай танилцлаа.
Улаанбаатар чиглэлийн пост дээр ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнуудын ажлын байрны нөхцлийг сайжруулах, цагдаагийн кабоны арын хаалгаар элс шуурч орж шинжилгээ өгөх байрны нөхцлийг хүндрүүлж байгаа байдалд анхаарч арга хэмжээ авах талаар санал гарсан байна.
Авто тээврийн хураамж авах үйл ажиллагаа нь халдвар тараах өндөр эрсдэлтэй байгаа тул мөнгө хураах ажилтны ариутгалын нөхцөл байдлыг эрсдэлгүй болгох шаардлагатай байгаа мөн халдвартай газраас ирж байгаа иргэдийг замгүй газраар тойрч орох гарах эрсдэл өндөр байгааг анхааруулж иргэдэд маскаа зүүх, зай барих зэрэг халдвар хамгааллын дэглэмийг баримтлахыг зөвлөлөө

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3226
2081 / 65%
685 / 21%
224 / 7%
236 / 7%