Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

ЗАСГИЙН ГАЗРЫН БОЛОН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ЗАРИМ ТОГТООЛ, ШИЙДВЭРИЙГ СУРТАЛЧЛАВ

2019-11-19

Төрийн албан хаагч нарт  Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захирагааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм” болон Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-ыг сурталчилж хэрэгжилтийг хангуулах, албан хэрэг хөтлөлтийн стандартыг  дагаж мөрдүүлэх зорилгоор сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх төрийн байгууллагуудын албан хаагчидад сургалт зохион байгуулсан. Үүнд дараах албан байгууллагуудын төрийн албан хаагчид хамрагдав.

1.    Засаг даргын Тамгын газар | нийт 16 төрийн албан хаагч |

2.    Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн албан хаагч нарт |нийт 150 төрийн албан хаагч|

3.    Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль | нийт 34 төрийн албан хаагч |

4.    Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль | нийт 23 төрийн албан хаагч |

5.    Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэг | нийт 29 төрийн албан хаагч |

6.    Хүүхдийн 2 дугаар цэцэрлэг | нийт 23 төрийн албан хаагч |

7.    Хүүхдийн 3 дугаар цэцэрлэг | нийт 19 төрийн албан хаагч |

8.    Сум дундын эмнэлэг | нийт 50 төрийн албан хаагч |

9.    Соёлын төв | нийт 6 төрийн албан хаагч |

10. Гал унтраах, аврах 71 дүгээр анги | нийт 31 төрийн албан хаагч |

Сургалтыг ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Лаура, ЗДТГ-ын хууль, эрх зүйн мэргэжилтэн К.Ахбота нар 2019 оны 09-р сарын 16-ны өдрөөс эхлэн 10-р сарын 16-ны өдрийн хооронд сарын хугацаатай явуулав.  Энэхүү сургалт, сурталчилгааны зардалд  шаардагдах хөрөнгийг ИТХ, ЗДТГ-ын төсвөөс гаргасан.

Хууль, тогтоомж, дүрэм журмыг сурталчлах чиглэлээр:

·         Төрийн албаны тухай хууль, дагаж гарсан дүрэм журмуудын талаар танилцуулсан.

·         Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захирагааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм” –ийг ИТХ-ын нарийн бичгийн дарга Лаура танилцуулав. 

·         Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-ыг Хууль зүйн мэргэжилтэн Ахбота  танилцуулж, хэрэгжилтийг 11-р сард хянан шалгахаар болов. 

·         Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмыг танилцуулсан. 

·         Мөн нийт ажилчидад албан хэрэг хөтлөлтийн стандартын талаар танилцуулсан. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%