Тус зөвлөгөөн уулзалтанд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр зэрэг 7 аймгаас 70 гаруй хүн оролцсон бөгөөд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл”, “Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөл”-д санал авах хэлэлцүүлэг зохион байгуулж буйгаараа онцлогтой байсан юм.
Тус хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар Үндсэн хуулийн шинэчлэл, “Нутгийн
удирдлагын тогтолцоо: эрх зүйн шинэтгэл” ийн талаар 13 аймгийн 1118 төлөөлөгчдөөс авсан саналын нэгтгэл дүгнэлтийг тус тус танилцууллаа. Тус зөвлөгөөн хэлэлцүүлэгт УИХ-ын Төсвийн байнгын хорооны ахлах зөвлөх Ц.Батбаатар, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ахлах зөвлөх Ш.Хишигсүрэн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх М.Үнэнбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын Засгийн газрын ахлах референт, П.Энхсайхан, “Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтан М.Мягмаргармаа нар оролцож аймгуудын саналыг сонсож, УИХ болон Засгийн газрын түвшинд хүргэхээ илэрхийллээ.
Дархан -Уул аймгийн Дархан хотын бүтээн байгуулалт болон “Дархан Нэхий” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Дархан -Уул аймгийн Дархан хотын бүтээн байгуулалт болон “Дархан Нэхий” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.