Аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар аймгийн төвд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
Аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар аймгийн төвд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
Цагдаагийн газрын барилга
Гүйцэтгэгч: “Ванхүү” ХХК, Зураг төсөл зохиогч: “НГ” ХХК Хөрөнгө оруулалтын эх үүсвэр, төсөвт өртөг: улсын төсөв, 1 849 999 500
төгрөг Ажлын явц: 50%
Төв халхын дуулалт жүжгийн театрын барилга
Гүйцэтгэгч: “Суурь” ХХК, Зураг төсөл зохиогч: “Балданс” ХХК
Хөрөнгө оруулалтын эх үүсвэр, төсөвт өртөг: улсын төсөв, 6 800 000 000
төгрөг Ажлын явц: 10%
150 ортой цэцэрлэгийн барилга /Сайнцагаан сум 1-р цэцэрлэг/
Гүйцэтгэгч: “Эйч ар ви констракшн” ХХК, Зураг төсөл зохиогч: “Грийн арт
солюшн” ХХК
Хөрөнгө оруулалтын эх үүсвэр, төсөвт өртөг: улсын төсөв, 1 461 289 368
төгрөг
Ажлын явц: Хуучин барилгын буулгалтын ажил дууссан. 5%
Аймгийн төвийн хатуу хучилттай 2.8 км авто зам
Гүйцэтгэгч: “Дэвжих-Эрдэнэ” ХХК, Зураг төсөл зохиогч: “Классик роуд” ХХК
Хөрөнгө оруулалтын эх үүсвэр, төсөвт өртөг: улсын төсөв, 2 176 017 018
төгрөг
Ажлын явц: Авто замын трассын өнгөн хөрс хуулалт хийгдсэн. 5%
Мандалговь хотын үерийн хамгаалалтын далангийн барилга байгууламж
Гүйцэтгэгч: “Химон констракшн” ХХК, Зураг төсөл зохиогч: “Криетивмонголиа”
ХХК.
Хөрөнгө оруулалтын эх үүсвэр, төсөвт өртөг: улсын төсөв, 1 424 000 000
төгрөг
Ажлын явц: 50% тай явагдаж байна. ИТХ-ын дарга С.Сүхбаатар нь гүйцэтгэгч компаниудад ажлаа гэрээний хугацаандаа чанартай гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгөх талаар үүрэг өглөө.