Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

"ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ" СЭДЭВТ ЗӨВӨЛГӨӨН, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2019-05-24

Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасаг, сумын ИТХ,  сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нартай хамтран "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь" сэдэвт зөвлөгөөн, хэлэлцүүлэг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр сумын Иргэний танхимд зохион байгуулав. Зөвлөгөөнөөр аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн дарга аймгийн хэмжээнд  гарсан нийт гэмт хэрэг зөрчлийн талаар, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг үйлдэгдсэн гэмт хэргүүдийн талаарх, урьдчилан сэргийлэх арга замын талаар мэдээлэл өгөв. Мөн тус зөвлөгөөний үеэр иргэнийг төлөөлж Ш.Насихат, Багш нарыг төлөөлж П.Болормаа, Эрүүл мэндийн байгууллагын төлөөлж Б.Бахберген, ИТХ-ыг төлөөлж Э.Лаура, сурагчдыг төлөөлөлж . нар илтгэл тавив. Сумын хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчлийн 50-аас дээш хувийг Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байна. Энэ хэргүүд ихэвчлэн газар тариалан, бэлчээрийн маргаан, архи согтруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн гэх мэтийн тодорхой хэдэн шалтгаанаар үйлдэгдэж байна. Гэр бүлийн хүчирхийлэл нь энэ төрлийн гэмт хэргийн түгээмэл төрөлд багтдаг байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%