Тогтвортой амжиргаа-3
төслийн хүрээнд Сумдын отрын
бүс нутагт нутаглаж буй малчид олон нийтэд ОНХС-ын үйл ажиллагаанд иргэдийн
оролцоог нэмэгдүүлэх сайн туршлага нэвтрүүлэх, мэдээлэл хүргэх, газар дээр нь
нөхцөл байдалтай танилцах ажлаар Сайхан-Овоо сумын 4 багт ажиллаад ирлээ. Тус арга хэмжээнд 4 багийн 240 гаруй
малчид оролцож аймгийн ИТХ-ын үйл ажиллагаа , ТА-3 төслийн хэрэгжилт, аймгийн ИТХ-ын болон аймаг сумын ОНХС-ын хөрөнгөөр хийгдэж
буй хөрөнгө оруулалтын ажил, ОНХС-ын үйл
ажиллагаанд иргэд олон нийт санал өгөх, саналаа эрэмбэлэх, хөрөнгө оруулалтын
гүйцэтгэлд хэрхэн яаж хяналт тавин оролцох талаар аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, аймгийн ЗДТГ-ын
СТСХ-ын дарга А.Ганбат, ТА-3 төслийн
аймгийн зохицуулагч Б.Энхтүвшин, Сайхан-Овоо сумын Засаг дарга Түвшинбаатар
болон ЗДТГ-ын удирдлага мэргэжилтэнгүүд мэдээлэл хийлээ. Мөн энэ ажлын хүрээнд
өмгөөлөгч Чимэддулам иргэдэд хуулийн зөвлөгөө өгч, Нэгдсэн эмнэлгийн их эмч Т.Бямбацэрэн, Б.Одончимэг
нар малчдад эрүүл мэндийн үзлэг хийж , Дуурьсал хамтлагын уран бүтээлчид ая
дууны мэндчилгээ дэвшүүллээ. Арга
хэмжээний үеэр 2020 онд аймаг сумдын ОНХС-ын хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг
иргэдээс авч, нийгмийн даатгалын байцаагч , иргэний бүртгэлийн мэргэжилтэн , сумын
хэсгийн байцаагч, цагдаа нар малчдад гарын авлага , зөвлөмж сэрэмжлүүлэг тараан
зөвлөгөө өгч ажиллалаа.