Улаанбаатар хотоос Даланзадгад хотыг холбосон орон нутгийн замд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрсөн 2018 онд тус аймгуудын ГХУСАЗС зөвлөлүүд хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлж, гэрээ байгуулж ажиллаж байгаа билээ.
Уг хамтын ажиллагааны хүрээнд Өмнөговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Дундговь аймгийн ГХУСАЗС зөвлөл, Цагдаагийн газарт
Toyota приүс -20 маркийн автомашин, маяк, суурин станц, согтуурал тандагч багаж,
энгэрийн камер, согтуурал хэмжигч багаж, таблет гэсэн 7 нэр төрөл бүхий
автомашин, тоног төхөөрөмжийг гардуулж өглөө. Тус үйл ажиллагаанд
1. Аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар
2. Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир
3. Аймгийн Цагдаагийн газрын дарга Цагдаагийн хурандаа
О.Амарсанаа
4. Аймгийн ЦГ-ын Замын цагдаагийн тасгийн дарга Цагдаагийн
хошууч А.Нямдорж
5. Аймгийн ЦГ-ийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч ахмад
Э.Нэмэхбаяр
6. Аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга, ГХУСАЗСЗ-ийн нарийн
бичгийн дарга Б.Түвшинбаяр нар оролцож авто машин тоног төхөөрөмжийг гардаж авлаа.
Хоёр аймгийн ГХУСАЗС зөвлөл цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтойгоор зохион байгуулахаар төлөвлөөд байна.