Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

ХҮҮХДИЙГ ИВЭЭХ САНГААС СУМЫН 115 МАЛЧИН ӨРХӨД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

2019-01-04

           Цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан 11-р сарын 20-ны өдрийн "Зудын эрсдэлийн тойм мэдээ" болон 2016,2017,2018 оны өвөлжилтийн мэдээ, малын хорогдлын тоо зэргийг нэгтгэн үзэхэд энэ жил Баян-Өлгий аймгийн Баяннуур, Булган, Цэнгэл сумд өвөлжилт, хаваржилтын байдал хүндрэх өндөр эрсдэлтэй байна.
           Манай улсад үйл ажиллагаа явуулдаг хүмүүнлэгийн байгууллагууд тэр дундаа Япон улсын Хүүхдийг Ивээх Сан ОУБ-аас  өвөлжилтийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх, зудын хүндрэл болохоос урьтаж төлөвлөх, бэлэн байдлыг хангах чиглэлд түлхүү анхаарч ажиллаж байгаа билээ.  Хүүхдийг Ивээх Сан/ХИС/ ОУБ-аас тус сумын малчин өрхийн 19 хувьд буюу 115 малчин өрхөд малын тэжээлийн багц, мөнгөн тусламж үзүүлэхээр болжээ. Нэг өрх нийтдээ 240,000 төгрөгтэй тэнцэх малын тэжээл болон мөнгөн тусламж авах юм. Тус сумаас уг тусламжид хамрагдах өрхийг багийн Засаг дарга нараар гаргуулан сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлаас хэлэлцүүлэн баталлаа. Үүнд: 
  • 1-р багаас 15 малчин өрх
  • 2-р багаас 12 малчин өрх
  • 3-р багаас 20 малчин өрх
  • 4-р багаас 10 малчин өрх
  • 5-р багаас 20 малчин өрх
  • 6-р багаас 16 малчин өрх
  • 7-р багаас 10 малчин өрх
  • 8,9-р багаас 6,6 малчин өрх хамрагдах юм. 
  • Эдгээр малчин өрхүүдийг ХИС-ээс өгсөн шалгуур үзүүлэлтийн дагуу гаргасан. Өөрийн мал сүргээ яг одоогоор маллаж буй, хөдөө амьдардаг, хонин толгойд шилжүүлснээр 200-аас доош малтай,  бага орлоготой г.м шалгуур үзүүлэлтийг хангасан байна гэж заажээ.  Тусламжийн тараалтыг  2019 оны 01 дүгээр сарын 14-25-ны өдрүүдийн хооронд зохион байгуулахаар тусгасан байна.
Тусламжид хамрагдах өрхийг доорх холбоосоор татаж авна уу.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%