Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

1072 ХУВЬЦААНЫ ТУХАЙ

2018-10-18

Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны 4р сарын 11 нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон билээ.  

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг 2 511 000 иргэн эзэмшдэг. Тэдний 623 мянга нь хувьцааны данс нээлгэсэн байна. Үлдсэн 1.8 орчим хувьцааны дансаа нээлгэж байж 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэт оруулах эрх нь үүсэх юм. Иймд хэрхэн ногдол ашгаа авах эрх, хувьцааны дансаа хэрхэн нээлгэх зөвлөмжийг хүргэе. 
Тухайн үед Засгийн газраас 1,072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон байдаг.  Сонгуулийн амлалт, эрдэнийн хувь хишиг,оюутны сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалд, ахмадын тэтгэвэрт хэрвээ та хувьцаагаа зарцуулсан бол танд 1072 оос бага ширхэг хувьцаа байгаа бөгөөд энэ нь та хувьцааныхаа оронд хэдий хэмжээний хувь хишиг хүртсэн байна тэр хэмжээгээрээ хувьцааныхаа тооноос хасуулсан гэсэн үг. 
Доорх хүснэгтээс хасалт хэрхэн хийгдсэнийг тооцож хараарай.

СалбарЗарлагаҮлдэгдэл хувьцаа
Сургалтын төлбөр2011, 2012 онд сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгөө хувь хишгээс төлүүлсэн оюутнууд хувьцаа байхгүй.0 ширхэг хувьцаа
Сургалтын төлбөрХэрэв та тухай жилүүдэд зөвхөн нэг жил сургалтын төлбөрөө төлүүлсэн бол 536 ширхэг хувьцаатай.

 

536 ширхэг хувьцаа
ХаламжХөгжлийн бэрхшээлтэй болон ахмадууд нэг сая төгрөгийн хувь хишиг хүртсэн бол хувьцаа байхгүй.

 

0 хувьцаа
Даатгал2011 онд эрүүл мэндийн даатгалд 9 ширхэг хувьцаагаа зарцуулсан иргэд 1,063 ширхэг хувьцаатай.

 

1063 ширхэг хувьцаа

Харин засгийн газарт хувьцаагаа худалдсан иргэдийн хувьд:

·         Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 300 426 төгрөг авсан бол 322 ширхэг хувьцаа хасагдаж 750 ширхэг хувьцаа эзэмшинэ.

·          Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 200 284 төгрөг авсан бол 215 ширхэг хувьцаа хасагдаж 857 ширхэг хувьцаа эзэмшинэ.

·          Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 100 142 төгрөг авсан бол 108 ширхэг хувьцаа хасагдаж 964 ширхэг хувьцаа эзэмшинэ.

Дээрх хэлбэрээр мөнгөн тэтгэмж аваагүй иргэд болон Засгийн газарт хувьцаагаа арилжаагүй иргэдийн хувьцааны тоо 1,072 ширхэг байх ёстой. 
Та одooгийн байдлаар хэдэн ширхэг хувьцаа, данстай эсэхээ мэдэхийг хүсэж байгаа бол дараах алхмуудаар шалгаарай.

·         Та ЭНД  дарж, өөрийн регистрийн дугаарыг хийснээр та хэдэн ширхэг хувьцаатай болон брокер диллерийн компанид бүртгэлтэй эсэх тань тодорхой гарч ирнэ.

·         Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд өөрийн биеэр иргэний үнэмлэхийн хамт очиж, дансны мэдээллээ авах боломжтой.

·         158989 дугаарт мобиком, юнител, скайтал болон жи-мобайлын гар утаснаас регистрийн дугаараа мессежээр илгээж /Регистрийн дугаарын эхний хоёр үсгийг латинаар бичнэ/ хэдэн ширхэг хувьцаатай болон брокер деллерийн компанид данстай эсэхээ баталгаажуулж болох юм

Хэрвээ танд хувьцаа байгаа 1072 хувьцаагаа авахын тулд заавал үнэт цаасны данс нээлгэх ёстой. Учир нь тодорхой хугацааны дараа Эрдэнэс тавантолгойн хувьцаа хөрөнгийн бирж дээр албан ёсоор арилжагдаж эхэлсний дараа данстай хүмүүс энэ дансаараа дамжуулан хувьцааны ногдол ашгаа авах, зарах гэх мэт захиран зарцуулах эрхтэй болно. 
Танд хувьцаа байгаа боловч данс нээлгээгүй бол Монголын хөрөнгийн биржийн сайтад хандан бүртгэлтэй брокерийн компаниудаас сонгоно. Манай аймгийн хувьд  Санхүүгийн зохицуулах хорооноос баталгаажуулсан эрх бүхий брокер диллерийн компани бол Таванбогд ҮЦК ХХК юм. Холбоо барих утас: 99089224
Тавабогд үнэт цаасны компанид бичиг баримтаа авч очин дансаа нээлгэнэ. Данс нээлгэхэд дараах марериалыг бүрдүүлнэ. Үүнд:  

·         Иргэний үнэмлэх

·         Төрсний гэрчилгээ /насанд хүрээгүй хүүхдийн/

·         Данс нээлгэх хураамж

·         Өөрийн нэр дээрх дансны дугаар


 

 

 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%