ДУНДГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГЫН НЭРЭМЖИТ ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН “ИХ НҮҮДЭЛ” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО.
Аймгийн ИТХ-ын даргын нэрэмжит “Их нүүдэл” шатрын тэмцээн 2018 оны 06 сарын 09-ний өдөр Мандалговь хотноо амжилттай зохион байгуулагдлаа.Тус тэмцээнд аймгийн төвийн 5 сургууль, 14 сумын сургуулийн нийт 98 сурагч мэдүүлгээ ирүүлснээс 9-12 насанд: Эрэгтэй 24, Эмэгтэй – 14, 13-16 насанд: Эрэгтэй – 21, Эмэгтэй – 13 сурагч буюу нийт 86 сурагч бүртгүүлж мандат авч оролцлоо. Үүнээс нас насныхаа ангилалд сургуулийн аваргын алтан медальт 47, аваргын мөнгөн медальт – 17,хүрэл медальт – 6, аймгийн аваргын “Цодгор хүү” тэмцээний алтан медальт 4, мөнгөн медальт – 3, хүрэл медальт – 4,төрөл бүрийн нэрэмжит тэмцээний
шагналтангууд ирж оролцсон байна.