АЛДАРТ ЭХИЙН ОДОН ГАРДУУЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 05 сарын 23 ны өдрийн 61 зарилгаар
Дундговь аймгаас 164 ээж “АЛДАРТ ЭХ”-ийн одон гардан авахаар болсон
байна. Алдарт эхийн Нэгдүгээр одонгоор 11 ээж, Хоёрдугаар одонгоор 153
ээж шагнуулсан байна. Өнөөдөр Дундговь аймгийн төв Сайнцагаан сумын 36
ээжид Алдарт эхийн одон гардуулах Ёслолын ажиллагаа аймгийн ЗДТГ-ын
Ёслол хүндэтгэлийн өргөөнд боллоо.