2018 оны 05 сарын 21-24 ны өдрүүдэд Удирдлагын академид 2018 онд улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэх сургалт, судалгааны ажлын төлөвлөгөөний дагуу аймгуудын ИТХ-ын ажлын албаны ахлах ажилтнуудын "Нутгийн өөрийн удирдлагын мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө" сэдэвт богино хугацааны танхимын сургалтанд Дундговь аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтан Ж.Түмэндэлгэр хамрагдлаа. Уг
сургалтаар төрийн албаны шинэчлэл, хөгжлийн бодлого төлөвлөлтийн үзэл
баримтлал төсвийн ил тод байдалд ИТХ-аас хэрэгжүүлэх хяналт, бодлогын
баримт бичгийн боловсруулалт, түүнд тавигдах шаардлага зэрэг сэдвүүдээр
Удирдлагын академийн эрдэмтэн багш нар лекц, ярилцлага хийлээ.