Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

"ЖИМС, ЖИМСГЭНЭ, ТӨМС, ХҮНСНИЙ НОГОО ТАРИАЛЖ, ӨРХИЙН ХЭРЭГЦЭЭГ ӨӨРСДӨӨ ХАНГАЯ" АЯН

2018-05-15

Сумын жимс, жимсгэнэ, төмс, хүнсний ногооны хэрэгцээг өрх, ААН-н үйлдвэрлэлээр хангах зорилгоор уг аяныг ИТХ, МЭҮТ-аас санаачлан зохион байгуулж байна. Аяны хүрээнд: 
1. Жимс, жимсгэнэ, төмс, хүнсний ногоо тариалах сонирхолтой иргэдэд даадлагын хичээл явагдана.
2. Жимс, жимсгэнэ, төмс, хүнсний ногоо тариалсан иргэн, ААН-үүдийн бүтээгдхүүний үзэсгэлэнг худалдааг 7,9-р саруудад зохион байгуулна.
3. Үзэсгэлэн худалдааны үеэр хамгийн их ургац хураасан, шинэ төрлийн жимс, хүнсний ногоо тариалсан иргэн, ААН, шилдэг хүлэмжийг шалгаруулна. Нийт 5 төрлөөр шалгаруулах ба нийт шагналын сан 500 000 төгрөг. 
4. Шинэ жилийн баяраар сумын "Аварга тариаланч"-ыг тодруулна.

Даадлагын хичээлийг Агрономч Эрдэнэбаатар, туршлагатай ахмад тариаланчид Буянбат, Жалeл, Хуаныш нар заана. #Онол#даадлагын#хичээл 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр явагдах тул та бүхэн өргөнөөр ирж оролцохыг урьж байна. 
Хичээлд суух хүсэлтэй иргэд 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл бүртгүүлнэ үү. 
Бүртгүүлэх иргэд коммент хэсэгт овог нэр, холбоо барих утасны дугаараа үлдээнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг 95416611, 95578779 дугаараас лавлана уу.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%