Төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын ажлын албаны ажилтнуудын туршлага солилцох уузалт, арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Төвийн бүсийн аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны ажилтнуудын туршлага
солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын албаны ажилтнуудыг чадавхжуулах ур чадварыг дээшлүүлэхзорилгоор сургалт,уулзалтыг жил бүр зохион байгуулдаг уламжлалын дагуу энэ удаагийн уулзалтыг Төв аймгийн ИТХТ-ийн Ажлын албанаас зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээ 5 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Төв аймгийн Баянчандмань сумын “Говь ресорт” жуулчны баазад болов.
Туршлага солилцох уулзалтад, Өмнөговь, Дорноговь,Дундговь Говьсүмбэр, Төв,Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаныхан оролцлоо.
Аймгуудын ИТХ-ын удирдлагуудын өөрийн байгууллагын үйл ажиллагаа, өмнөх
жилийн уулзалтаас хойш хийсэн томоохон арга хэмжээ, бүтээн байгуулалтын тухай
мэдээ мэдээлэл танилцуулга бүхий илтгэлийг тавьж бусад аймгуудтай арга туршлагаа
хуваалцлаа. Ажилтнуудын дунд гар бөмбөг, дартс, монгол шагайн наадгай, хөл бөмбөгийн цохилт зэрэг спортын тэмцээн зохион байгуулсан бөгөөд манай аймаг багийн нийлбэр дүнгээрээ
4-р байранд оролцсон амжилттай үзүүллээ. "Баян" шувууны өндөгний аж ахуй, Аглаг бүтээлийн хийд
зэрэг нутаг орны бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай
танилцлаа.