Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БОСГО ОНОО 480 БОЛЖ НЭМЭГДЖЭЭ

2018-05-03

Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх 06 дугаар сарын 16-нд эхлэх ба  өгөхөөр ирэхдээ хуваарийн дагуу бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн ирэх аж.

    ЭЕШ-ын дүн оноо, жагсаалтыг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09.00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлах юм. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудаснаас үзэх боломжтой юм байна. Мөн энэ жилээс Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд тушаал гарган дээд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд Элсэлтийн Ерөнхий Шалгалтын босго оноог 480 болгон нэмэгдүүлсэн.  БСШУСЯ, БҮТ, холбогдох байгууллагууд хамтран судалгаа хийсний үндсэн дээр ийнхүү босго оноог нэмэгдүүлж өгснөөр дээд боловсролыг чанаржуулах ач холбогдолтой гэж үзжээ.

ЭХ СУРВАЛЖ:http://medee.mn/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%