Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

НАУРЫЗЫН БАЯРААР ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН АРГА ХЭМЖЭЭНҮҮД

2018-04-05

Үндэсний наурыз баяраар Цэнгэл сумын нутагт соёлын төвийн байгуулагаас зарласан ардын язгуур урлагийн наадам зохион байгуулагдаж ард олны талархал хүлээсэн билээ. Ардын урлагийн наадмын удирдамжийг сумын Засаг дарга батлан өгч бүх орон нутгийн төрийн болон төрийн бус албан байгууллагууд, сумын 9 багийн иргэдийг идэвхтэй оролцож, ЗДТГ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч, ИТХ-ын дарга нар бүхий л үйл ажиллагаанд хамтран оролцлоо. Үүнд : төрийн албан байгуулагууд иж бүрэн тоноглогдсон, ёс заншлыг бүрэн харуулсан “эсгий гэр” шалгаруулж, Ш.Майгүл эрхлэгчтэй 3-р цэцэрлэг 1-р байр, С.Айбарша эрхлэгчтэй 1-р цэцэрлэг 2-р байр,  Х. Жексенбай захиралтай Рухания бүрэн дунд сургууль 3-р байр, Өмиргүл даргатай сум дундын эмнэлэг “Тусгай байр”-т тус тус шалгарлаа.  “Цэнгэл-хөгжил”  ХЗХоршоо, сумын ЗДТГ, “Малчны-хөгжил” ХЗХоршоо, ХААН банк, Төрийн банк, г.м төрийн бус байгуулагууд эхний байранд шалгарсан байгуулагуудад саналаа өгч урамшуулав.


 Мөн 9 багийн иргэдийн дунд  соёлын биет бус өвлөн уламжлагчдын илрүүлэх, ардын зан заншлыг хойч үеийхэнд өвлүүлэх, иргэдийн оролцоог жилээс жилд нэмэгдүүлэх зорилгоор ардын тоглоом наадгай, язгуур урлагын төрлийг хамруулан урлаг, спортын АСТ, багуудын дунд Парад зохион байгуулагдлаа.  1-р байранд Ыхылас Багийн Засаг дарга ахалсан 3-р баг баг, 2-р байранд багийн Засаг дарга Ж.Жангелди ахалсан 6-р баг, 3-р байранд Ш.Зарыххан ахалсан 1-р баг шалгарлаа.  



Наурызын баяраар сумуудын дунд “Айтыс”-ын уралдаан явуулж Улаанхус, Өлгий, сумуудаас 6 иргэн ирж оролцлоо. Ингээд энэ жил “Наурыз”-ын  баярын үйл ажиллагаа 4 өдөр үргэлжлэн зохион байгуулагдав. 03 дугаар сарын 22-ны өдөр хүндэтгэлийн хуралдаан болж хуралдааны үеэр иргэдийг шагнаж урамшуулав.

Сумын алдарт учаяаар Хасым Ауез, Байтан Бергенбек нар шалгарсан.

Сумын ИТХ-аас энэ жилээс эхлэн иргэдийг урамшуулах зорилгоор  “Соёлч өрх”, Малч эзэгтэй нарыг жил бүр шагнаж байхаар болсон билээ. Уг шийдвэрийн дагуу “Соёлч өрх”-өөр Буянбат Ганбаатар, Көкей Болатбек, “Малч эзэгтэй”-гээр ....  нар шалгарсан.


 


Үндэсний бөхийн барилдаанд 1-р байр Хуантай Олжас, 2-р байр Көктилек 3-р байр М.Бекежан нар, Морины уралдаанд 1-р байр Маханбет  Көккыз, 2-р байр Таха Ташкен,  3-р байр Байтан Дамысбек  нар эзлэв. 


Мөн 03 дугаар сарын 22-ны өдөр БНКазУлсын алдарт дуучин Махсат, Сержанали нар хүрэлцэн ирж, тоглолт хийлээ. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%