Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

I УЛИРАЛД ХИЙСЭН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААНУУД

2018-04-05

ИТХ-ын Тэргүүлэгчид I улиралд нийт 6 удаа хуралдаж олон асуудлуудыг шийдвэрлэсэн болно. Үүнд:
  1.  2018 оны 1 дүгээр сарын 16-нд анхны хуралдаанаа хийсэн. Уг хуралдаанаар Тэргүүлэгчдийн 2018 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг батлав. Мөн  Цагаан сарын баярыг тохиолдуулан “Монгол Улсын гавьяат малчин”-аар  Чоёны Борхүү, “Алтан гадас одон”-гоор  Капетай Кеншилик,  Таазангийн Ольгаа,  Нацагийн Шуура нарыг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Цэвэгжавын Амарсанааг,   Аймгийн сайн малчинаар   Шаривханы  Тилек,   Сайфолдагын Бауыржан   Тахайн Кербол,  Мантайн Батсүх,   Мүнирагийн Көкек,  Сабахын Ерлан,   Х.Рустем нарыг,  Аймгийн аварга анчингаар Б.Хузырбекийг тодорхойлсон. 
  2. 2 дугаар хуралдаанаа 1 дүгээр  сарын 31-ний өдөр хуралдуулсан. Уг хуралдаанаар сумын бүрэн дунд захирлын хүсэлтийн дагуу дугуйлан, секц явуулах байр олж өгөх зорилгоор Ахлах сургууль, Тыва бага сургууль/ Спорт цогцолбор/, Соёлын төв, Руханият ахлах сургуулиудын удирдлага, холбогдох ажилтнуудыг урьж өргөтгөсөн хуралдаан зохион байгуулсан.  Хуралдаанаас Соёлын төвийн 3 өрөөг  3 дахь өдөр ажлын цагуудаар, Руханият ахлах сургууль 5 дахь өдөр 14:30-17:30 хүртэл, Спорт цогцолборыг чөлөөт цагт  ашиглуулахаар шийдвэрлэсэн. 
  3. 2 дугаар сарын 27-ны өдөр Тэргүүлэгчдийн 3 дахь хуралдааныг хийсэн. Уг хуралдаанаар Улаан загалмайн нийгэмлэгийн анхан шатны хорооны ажилтан Ш.Мейрамгүлийн цалинг хуралдааны шийдвэрийн дагуу олгохоор болсон. Мөн Эрүүл мэндийн зөвлөлийг Засаг даргын санал болгосноор байгуулж, зөвлөлийн түүний ажиллах журмыг баталсан. Уул уурхайн салбарт он удаан жил ажилласан Т.Бахытжаныг Алтан гадас одонгоор шагнуулахаар тодорхойсон юм. 
  4. 03 дугаар сарын 01-ний өдөр Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат, сум хариуцсан мэргэжилтэн н.Айдолда, ажлын албаны мэргэжилтэн Х.Мархулан, сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар сумын ИТХ-ын ажилтай танилцаж, туршлага солилцлоо. Тус өдрийн Тэргүүлэгчдийн хуралдааныг өргөтгөсөн хэлбэрээр явуулсан. Уг хуралдаанаар   2017 онд сумын хэмжээнд нийгмийн халамжийн үйлчилгээний талаарх хэрэгжүүлсэн ажлын  тайлан,Сумын хэмжээнд байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зөв зохистой ашиглах талаар 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг сонсож,  сумын хэмжээнд 2018 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг баталлаа. 

  5. 03 дугаар сарын 05-ны өдөр СХС-н төсөл сонгон шалгаруулах зөвлөлийг шинэчлэн баталлаа. Мөн Наурызын баярыг тохиолдуулан зарим иргэдийг Төрийн одон медалиар шагнуулахаар тодорхойлов.
  6. 03 дугаар сарын 13-ны өдөр Тэргүүлэгчдийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн болно. Үүнд: -  Наурызын баярыг тохиолдуулан Цэнгэл сумын хөдөөгийн 7 баг тус бүрээс 1 "Малч эзэгтэй"-г, сумын төвийн 2 багаас 2 "Соёлч өрх"-ийг шалгаруулахаар журам баталлаа.                                                                                        - ИТХ-ын нарийн бичгийн даргаар урьд нь түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Э.Лаураг аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийн дагуу томилсон.                                                                                                 - ИТХ-ын даргын нөөц хөрөнгийг зарцуулах журмыг баталсан ба Цагаан сар болон Наурызын баяраар ахмадыг хүлээн авах, бусад арга хэмжээнд ИТХ-ын даргын нөөц хөрөнгөнөөс хөрөнгө зарцуулах асуудлыг шийдвэрлэсэн.
  7. 03 дугаар сарын 25-ны өдөр Тэргүүлэгчид хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Алдарт эхийн одонгоор шагнуулах эхчүүдийг тодорхойлсон ба нэгдүгээр одонгоор 13, хоёрдугаар одонгоор 45 хүнийг тодорхойлсон. Мөн Малч эзэгтэй, Соёл өрхүүдийг шалгарууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%