Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН СИСТЕМ

2018-01-15

“forum.parliament.mn” буюу цахим хэлэлцүүлгийн энэхүү систем нь хууль санаачлагчдын боловсруулсан хуулийн төслүүдэд иргэд, ИНБ болон бусад сонирхлын бүлгүүдийн саналыг авах, нэгтгэх, тусгах, тухайн талуудад эргэн тайлагнаж харилцан мэдээлэл солилцоход зориулагдсан эргэх холбоо бүхий хоёр талт хэлэлцүүлгийн систем юм. 
Энэ цахим хэлэлцүүлгийн системийг дээр дурьдсан хууль тогтоомжийн дагуу дараах зориулалтаар ашиглах боломжтой юм. 
  • хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлал, танилцуулга, хууль тогтоомжийн төсөл, түүний үр нөлөөний үнэлгээний тайланд олон нийтийн санал авах зорилгоор байршуулах, иргэн, хуулийн этгээдийн саналыг цахимаар хууль санаачлагч  хүлээн авах
  • хүлээн авсан саналаа хууль тогтоомжийн төсөлд тусгасан эсэхээ тайлбарын хамт эргэж мэдээлэх
  • хууль санаачлагч нь хууль тогтоомжийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, санал авах тухай олон нийтэд зарлах, мэдээлэх
  • цахим хэлбэрээр санал асуулга, хэлэлцүүлэг явуулах 
  • хууль тогтоомжийн төслийн талаар хэрэглэгчид хууль санаачлагчидтай болон бусад хэрэглэгчидтэйгээ шууд холбогдож, хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг.
ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ
Тус forum.parliament.mn цахим хуудаст хэрэглэгчээр бүртгүүлж ашиглах бөгөөд холбогдох заавартай энд дарж танилцаарай. Хэрвээ ухаалаг утас болон таблетаас энэхүү системийг ашиглах бол тухайн android,  ios аппликейшнийг татаж суулган ашиглах боломжтой.
Энэ системийн онцлог давуу тал нь:
- Хууль санаачлагчтай шууд холбоо тогтооно
- Цаг хугацаа, орон зайнаас хамаарахгүй
- Хэрэглээнд нийцсэн - Интернэт, ухаалаг утасны хэрэглээ улам бүр нэмэгдэж байгаа, 
- Өөрт хэрэгтэй хууль, шийдвэр, бусад мэдээллийг нэг дороос харах, боломжийг олгоно,
- Цаашид өргөтгөх, илүү сайжруулах өргөн боломж бий, 
- ОНМСүлжээ хэрэглэгчдийн хувьд ойлгоход энгийн, ашиглахад хялбар, интернэт хэрэглээ, технологийн хөгжилд суурилсан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%