Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

ЦАЛИНТАЙ ЭЭЖ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХЫН ТУЛД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

2018-01-03

         0-3 насны хүүхдээ гэртээ асарч буй эхэд сар бүр 50 мянган төгрөг өгөх бөгөөд тэтгэмжийг сар бүрийн 20-нд олгоно. 

                 Бүрдүүлэх материал:

  1. Өргөдөл
  2. 1 хувь зураг
  3. иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  4. хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт
  5. хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт
  6. Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-т заасны дагуу “хүүхэд асрах чөлөөтэй” гэсэн тушаалын хуулбараа авчирч өгөх хэрэгтэй. Хүүхэд нь 0-3 насных байлаа ч ажилдаа орсон ээжүүдэд энэхүү тэтгэмж хамаарахгүй. Харин ажил эрхэлдэггүй эхчүүдийн хувьд тийм зүйл шаардлагагүй. 
  7. багийн Засаг даргын тодорхойлолт

Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд улирал болгон 240 мянган төгрөг олгохоор болсон билээ. 

Тэтгэмжид хамрагдах хүсэлтэй эхчүүд

  • Оршин суугаа газрынхаа сумын халамжийн ажилтанд өөрийнхөө тэтгэмжид хамрагдах хүсэлт,
  • Орон нутагт оршин суудаг бол засаг даргын тодорхойлолтыг хавсарган бүрдүүлж өгнө.
  • Эхнэр болон нөхрийнхөө аль нэг нь нас барсан эсвэл, шүүхээр эцэг, эх байх эрхийг нь хязгаарласан шийдвэрийг хавсаргах ёстой бөгөөд өөрийн оршин суугаа сумын халамжийн ажилтанд дээрх материалыг өгнө.

 Мөн тэтгэмжийг улиралд нэг удаа олгох бөгөөд эхнийх нь ирэх оны гуравдугаар сараас эхлэн олгож эхэлнэ.

Ихэр хүүхдийн тэтгэмжийг хүүхэд тус бүр сая төгрөг авах бөгөөд гурав буюу түүнээс дээш ихэр хүүхдэд хүүхэд тус бүрт гурван сая олгоно. Жишээлбэл хоёр ихэр хүүхэд төрөхөд тухайн айлд хоёр сая төгрөг авах юм. Хэрэв гурван ихэр хүүхэдтэй болбол есөн сая төгрөг авна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%