Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

ИТХ-ЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2018-01-02

ИТХ-ын ээлжит хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр болж өндөрлөлөө. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэв.
  1. ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангсонсов.
  2. Сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийн 2017 оны биелэлт, 2018 оны зорилтыг авч хэлэлцэв.
  3. Сумын 2017 оны төсвийн гүйцэтгэл, 2018 оны төсвийн төслийг  хэлэлцэж батлав. 
  4. Сумын ОНХС-н хөрөнгөөр 2017 онд хийгдсэн төсөл, хөтөлбөр, ажлын тайлан, 2018 онд хэрэгжих ажлын нэр, төсвийн хэмжээг хэлэлцэж батлав
  5. Газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний биелэлт, 2018 оны төлөвлөгөөг хэлэлцэн батлав
  6. Журмуудыг хэлэлцэн батлав. Үүнд: 
  • Сумын хэмжээний гудамж талбайн зохион байгуулалт, зохицуулалт, ариун цэврийг хангах нийтлэг журам   
  •   Сумын хэмжээний аялал жуулчлалын бүс газруудад аялагчдыг хог хаягдлыг зохицуулах журам
  • Иргэдээс хадлан бэлчээр ашиглах, эзэмших талаар бүх нийтээр дагаж мөрдөх журам 
  • ИТХ--ын төлөөлөгчөөс асуулга, асуулт тавих, хариуг хэлэлцэх журам
  •    Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанд асуудал санаачлан оруулах, хэлэлцүүлэх журам
  •    Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн ёс зүйн дүрэм
  1. Бусад асуудлууд дээр иргэд, ААН-ээс ирсэн санал хүсэлт, өргөдөл зэргийг уншиж танилцуулан зохих шийдвэр гаргав. Дурьдвал: 6-р багийн газрын маргааны тухай аймгийн ИТХ-д уламжлахаар болов. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%