Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА

2017-12-08

Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76 хувийн саналаар хуулийн төслийг бүхэлд нь баталлаа.
Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
Энэ хууль батлагдсанаар төрийн алба улс төрийн сонгуулийн мөчлөг дагаж өөрчлөгддөг, улс төрөөс хараат байдлаар томилгоо хийгддэг явдал эцэс болно. Төрийн албан тушаалд сонгон шалгаруулж томилох, төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ зөвхөн хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурладаг болно. Тухайлбал, ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх шалгуур тавигдаж эхлэх юм. Түүнчлэн Төрийн нарийн бичгийн даргаар томилогдох бол төрийн албанд 16-гаас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаал буюу яамны газрын дарга, түүнтэй дүйцэхүйц албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх гэх зэрэг шалгуур, шаардлагууд тавигдах юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%