Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

ИТХ-ЫН ТАНИЛЦУУЛГА

2017-12-07

1996 оны 9 дугаар сарын 27-нд аймаг, нийслэл,  сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль шинэ хууль ёсоор анх удаа холимог системээр явагдсан байна. Сонгуулийн үр дүнд сумын ИТХ-ын 20 суудлын 12-ыг Ардчилсан Холбоо эвсэл, 8 суудлыг МАХН-аас нэр дэвшигчид эзэлжээ.   1996 оны 10 дугаар сарын 25-нд болсон сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанаар ИТХ-ын төлөөлөгчөөр Ардчилсан Холбоо эвслээс: Нэгжийг төлөөлж нэр дэвшиж сонгогдсон –Агзамын Алтынбек, Турдыханы Манкей, Хосбармакын Зурымхан, Мүтагалийн Дагыс, Магсарын Пүрэвжав, Хийсийн Соронзонболд, Көлтай Абай, Квотоор орсон Хайсагийн Шакерхан, Рымханы Болатхан, Сайпултины Алгаа, Хавдрашын Дакей, С.Махай, МАХН-аас: Нэгжийг төлөөлж нэр дэвшиж сонгогдсон Андиваны Ариунаа, Абуталивийн Аявхан, Квотоор орсон: Сахариягийн Уакил, Закериягийн Будий, Донидийн Шагдар, Детейн Валя, Жамишийн Эрдэнэбаатар, Хасений Солтан нарын бүрэн эрхийг зөвшөөрч сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Ардчилсан холбоо эвслээс сонгогдсон Көлтайн Абайг, Тэргүүлэгчдээр  Хийсийн Соронзонболд, Турдыханы Манкей, Хайсагийн Шакерхан, Закериягийн Будий, Андиваны Ариунаа, Сахариягийн Уакил нарыг сонгож, Сумын Засаг даргад Рымханы Болатхан томилогдсон байна.

            2000 оны 10 дугаар сарын 17-нд болсон орон нутгийн сонгуулиар сумын ИТХ-ын 20 суудлын 5-ыг Ардчилсан Холбоо эвсэл, 15 суудлыг МАХН-аас нэр дэвшигчид эзэлжээ. 2000 оны 11 дугаар сарын 06-нд болсон орон нутгийн сонгуулиар сумын ИТХ-ын төлөөлөгчөөр МАХН-аас нэр дэвшсэн Көксөгений Төкен, Закериягийн Будий, Батиханы Ерболат, Санийн Хадыс, Светийн Темирбек, Чоёнгийн Шагдарсүрэн, Тахагийн Ташкен, Аяатханы Хылан, Сапочкагийн Тилеубай, Бакелийн Көпберген, Намдагийн Эрдэнэбаяр, Калимбайн.Хуспан, Рахметийн Бейбит, Бухабайн Салауат, Бадарчийн Жаргалсайхан, Ардчилсан намаас нэр дэвшсэн Турдыханы Манкей, Рымханы Болатхан, Нацагийн Мөнххүү, Иланы Дакейхан, Н.Сакен нарын 20 хүн сонгогджээ. Сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанаар ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Көксөгений Төкен, Тэргүүлэгчдээр Санийн Хадыс, Калимбайн Хуспан, Рымханы Болатхан, Намдагийн Эрдэнэбаяр, Бакелийн Көпберген, Н.Сакен нарыг  сонгож, сумын Засаг даргаар Батиханы Ерболат сонгогдсон байна.

            2004 оны сонгуулиар сумын ИТХ-ын 20 суудлын 12 суудлыг Ардчилсан Холбоо эвсэл, 8 суудлыг МАХН-аас нэр дэвшигчид эзэлжээ. 2004 оны 10 дугаар сарын 25-нд болсон сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанаар ИТХ-ын төлөөлөгчөөр Ардчилсан Холбоо эвслээс: Агзамын Алтынбек, Турдыханы Манкей, Көлтай Абай, Мухаметханы Бахытбек, Баймуратын Жангир, Иланы Дакейхан, Адилхожагийн Халаубай, Мугадас Тауба, Маней Ерболат, Сэрвэй Балжинням, Хайвийн Жексенбай, Жамбаа Дунхбаяр,  МАХН-аас: Батиханы Байболат, Тахагийн Ташкен, Жамишийн Эрдэнэбаатар, Рахметийн Бейбит, Бакел Көпберген, Мугай Цэнгэлсайхан, Рахметийн Өмирбек, Көксегений Төкен нарын бүрэн эрхийг зөвшөөрч сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Ардчилсан холбоо эвслээс сонгогдсон Мухаметханы Бахытбек, Тэргүүлэгчдээр  Турдыханы Манкей, Көлтайн Абай, Мугадасын Тауба, Манейн Ерболат,  Хайвийн Жексенбай, Жамбаагийн Дунхбаяр нарыг сонгож, сумын Засаг даргаар Ардчилсан холбоо эвслээс сонгогдсон Агзамын Алтынбек томилогдсон байна.

            2008 оны сонгуулиар сумын ИТХ-ын 21 суудлын 18 суудлыг Ардчилсан Холбоо эвсэл, 3 суудлыг МАХН-аас нэр дэвшигчид эзэлжээ. Энэ удаагийн сонгуулиас 5 эмэгтэй төлөөлөгч сонгогдсон нь содон үйл явдал байлаа. 2008 оны 10 дугаар сарын 25-нд болсон сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанаар ИТХ-ын төлөөлөгчөөр Ардчилсан Холбоо эвслээс: Агзамын Алтынбек, Баймуратын Жангир, Иланы Дакейхан, Райханы Даурен, Хожабайн Муратбек, Ясаны Жамиг, Гагаагийн Мөнхнасан, Шалесийн Насихат, Бадамын Хумбан, Сырайвын Жархынгүл,  Тайшабарын Төлепберген, Турдыханы Ахай, Сервейн Балжинням, Нацагын Мөнххүү, Ахийн Белетхан, Шайхабасын Хумар, Таубагын Айтуган, Двагийн Ербол, МАХН-аас: Хинаятын Мейрамбек, Адилхожагийн Күлимаш, Рахметын Өмирбек нарын бүрэн эрхийг зөвшөөрч сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Ардчилсан холбоо эвслээс сонгогдсон Агзамын Алтынбек, Тэргүүлэгчдээр  Р.Даурен, Х.Муратбек, Г.Мөнхнасан, Ш.Насихат, Т.Ахай, Д.Ербол нарыг сонгож сумын Засаг даргаар Турдыханы Манкей томилогдсон байна. Сумын Засаг даргын орлогчоор М.Бахытбек сонгогдсон.

            2012 оны Монгол Улсын Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай шинэ хуулийн дагуу явагдсан орон нутгийн сонгуулиар 27 төлөөлөгчөөс бүрдсэн шинэ ИТХ бүрэлдэв.  Үүнд: шууд сонгогдох мандатаар 18 төлөөлөгч МАН-аас 13, АН-аас 5 төлөөлөгч, нам, эвслийн авсан саналаар МАН-аас 5, АН-аас 4 төлөөлөгч сонгогджээ. Энэ удаагийн сонгуулиар ИТХ-ын даргаар эмэгтэй хүн сонгогдож, 6 эмэгтэй төлөөлөгч сонгогдсон нь онцлог үйл явдал байлаа.

 2012 оны 12 дугаар сарын 17-нд болсон сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанаар ИТХ-ын төлөөлөгчөөр Монгол Ардын намаас шууд сонгогдох мандатаар: Баянцагааны Бадамцэцэг, Тахагийн Ташкен, Шаривханы Алмагүл, Чоёнгийн Шагдарсүрэн, Хинаятын Мейрамбек, Үысивийн Ыхлас, Даржаагийн Амангүл, Сарбасийн Белетхан, Шархүүгийн Ванчинхүү, Цэрэнхүүгийн Цэрэнчимэг, Рахметын Өмирбек, Батиханы Байболат, Сапарханы Берикгүл, намын авсан саналаар:  Тахайн Кербол, Мухтасарын Архалых, Жамбаагийн  Хэнзбаяр, Бакелийн Аль-Хасен, Сапарханы Бауырлас, Ардчилсан намаас шууд сонгогдох мандатаар: Мухаметханы Бахытбек, Иланы Дакейхан, Нацагийн Ганбаатар, Мажигийн Баатар, Шайхабасын Хумар, намын авсан саналаар:  Агзамын Алтынбек, Рымханы Шакерхан, Дүнгений Буянбат, Двагийн Ербол, нарын бүрэн эрхийг зөвшөөрч сумын ИТХ-ын даргаар МАН-аас сонгогдсон төлөөлөгч Б.Бадамцэцэг, Тэргүүлэгчээр  Ш.Алмагүл, Б.Байболат, Х.Мейрамбек, Р.Өмирбек, Ч.Шагдарсүрэн нарыг сонгож, сумын Засаг даргаар МАН-аас сонгогдсон төлөөлөгч Т.Ташкенийг сонгов.  Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаанаар сумын Засаг даргын орлогчоор Хинаятын Мейрамбекийг томилох тухай сумын Засаг даргын саналыг дэмжив. АН-аас сонгогдсон төлөөлөгч А.Алтынбек Төрийн захиргааны албан тушаалд орох болсон тул төлөөлөгчөөс чөлөөлж  өгөхийг хүссэнийг ИТХ-ын II хуралдаанаар төлөөлөгчийн эрхийг дуусгавар болгож оронд нь намын жагсаалтын 5 дугаарт эрэмблэгдсэн Бухабайн Салауатыг сонгов. МАН-аас сонгогдсон төлөөлөгч /тэргүүлэгч/ Ч.Шагдарсүрэн өвчний улмаас нас барсан тул ИТХ-ын төлөөлөгчийн орон гарсан гэж үзэн тухайн тойрогт нь ИТХ-ын Тэргүүлэгчид нөхөн сонгууль зарлаж сонгуулийн үр дүнд АН-аас нэр дэвшсэн Мугайн Цэнгэлсайхан сонгогдож ИТХ-ын ээлжит хуралдаанаар төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөв. Орон гарсан ИТХ-ын Тэргүүлэгчийн суудалд С.Берикгүл олонхийн санал авч сонгогдов.

2016 оны орон нутгийн ээлжит сонгуулиар сумын ИТХ-ын 31 суудлын 22 суудлыг Монгол ардын нам, 9 суудлыг Ардчилсан намын нэр дэвшигчид эзэлжээ. 2016 оны 12 дугаар сарын 04-нд болсон сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанаар ИТХ-ын төлөөлөгчөөр МАН-аас: Хинаятын Мейрамбек, Адилхожагийн Күлимаш, Рахметын Өмирбек, Шаривханы Авден, Шаривханы Алмагүл, Даржаагийн Амангүл, Хайвын Аливхан, Бакелийн Аль-Хасен, Хасымын Ауез, Ныгметийн Ахыт, Тулбаханы Байкаль, Рымханы Багдаулет, Батиханы Байболат, Баярын Болд, Солтаншаривын Бекет, Тагайн Жалгасбек, Тилеубердийн Жухан, Солтаны Муратбек, Хинаятын Мейрамбек, Хумарын Кеншилик, Сапарханы Серикгүл, Тахагийн Ташкен, Айпаны Шынаарбек нарыг, Ардчилсан намаас: Нацагийн Ганбаатар, Олонбаярын Ганболд,  Иланы Дакейхан, Шохбайн Зарыххан, Азамбайн Күлжан, Батжаргалын Уранчимэг, Бухабайн Салауат, Хиводилийн Шарип, Мугайн Цэнгэлсайхан нарын бүрэн эрхийг зөвшөөрч сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Монгол ардын намаас сонгогдсон Рахметийн Өмирбекийг, Тэргүүлэгчдээр  Баярын Болд, Батиханы Байболат, Шаривханы Алмагүл, Адилхожагийн Күлимаш, Сапарханы Серикгүл, Тилеубердийн Жухан нарыг сонгож сумын Засаг даргаар Хинаятын Мейрамбек томилогдсон байна. Сумын Засаг даргын орлогчоор Солтаншаривийн Бекет сонгогдон ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%