Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАВ

2017-12-07

ИТХ-ын Тэргүүлэгчид 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд: 
  1. Ээлжит хуралдааны товыг зарлах, хэлэлцэх асуудлыг тодорхойлох
  2. Аймгийн шилдэг хөгжмийн багшаар Б.Хуатбекийг тодорхойлж, уламжлах
  3. 1-р цэцэрлэгийн 4 гэр цэцэрлэгийг актлах хүсэлтийг аймагт уламжлах
  4. Соёлын төвийн зарим эд хөрөнгийг актлах, зарим эд хөрөнгийг актлах хүсэлтийг аймагт уламжлах
  5. Монгол Улсын хилээр гарч буцаж орж ирээгүй, замын хөдөлгөөнд оролцох боломжгүй, стандартын шаардлага хангахгүй, задалж зарагдсан ард иргэдийн нэр дээр байгаа тээврийн хэрэгслийн жагсаалт батлах тухай

Ээлжит хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 19-ний мягмар гаригт өглөөний 10:00 цагаас сумын Иргэний танхимд хуралдуулах шийдвэр гаргав. Уг хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 

1.    Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан.

2.    Засаг даргын мөрийн хөтөлбөрийн 2017 оны биелэлт, 2018 оны зорилт.

3.    Сумын 2018 оны төсвийн төслийн тухай танилцуулга.

4.    Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажил, 2018 онд хэрэгжүүлэх төслийн төсвийн тухай.

5.    Газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний биелэлт, 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах

6.    Журам батлах тухай

1.    Сумын хэмжээний гудамж талбайн зохион байгуулалт, зохицуулалт, ариун цэврийг хангах нийтлэг журам

2.    Сумын хэмжээний аялал жуулчлалын бүс газруудад аялагчдыг хог хаягдлыг зохицуулах журам

3.    Иргэдээс хадлан бэлчээр ашиглах, эзэмших талаар бүх нийтээр дагаж мөрдөх журам

4.    Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөс асуулга, асуулт тавих, хариуг хэлэлцэх журам

5.    Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанд асуудал санаачлан оруулах, хэлэлцүүлэх журам

6.    Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн ёс зүйн дүрэм

7.   Бусад

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%