Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

ТЭРГҮҮЛЭГЧДИЙГ УРАМШУУЛАХ ЖУРАМ

2017-12-04

ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙГ УРАМШУУЛАХ ЖУРАМ

Нэг. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн  ажлыг дараах үзүүлэлтүүдээр оноогоор дүгнэнэ. Үүнд: 
1. Зарласан цагт  ирж хуралд оролцсон бол         +10
2. Тасалсан 10 минут тутамд хасах                      -1
3. Хурал таславал                                                -10    
Жич: Чөлөөг
сумын ИТХ-ын дарга өгч, хуралд танилцуулна. Чөлөө авсан ажилласныг  тасалсанд тооцохгүй. Хуралдах хугацаа, хэлэлцэх асуудлыг 1 хоногийн өмнө Тэргүүлэгчдэд танилцуулна. 

4. Тэргүүлэчдийн хуралд асуудал санаачлан оруулж хэлэлцүүлэн 
шийдвэр гаргуулбал асуудал тус бүрт                                                +10 оноо 
5. Хяналт, шалгалтыг удирдаж хийлгэвэл                                            +20  оноо
6. Хяналт, шалгалтанд оролцвол                                                         +10 оноо 

Хоёр. Дүгнэх журам

1.
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлыг хагас, бүтэн жилээр дүгнэж, 30 ба түүнээс дээш оноо авсан байвал “сайн”, 20-оос дээш оноо авсан байвал “хангалттай”, 15-аас доош оноо авсан байвал “хангалтгүй” гэж дүгнэнэ.
2. Хангалтгүй дүн авсан Тэргүүлэгчдийг өөрчлөх саналыг намын бүлэг, хуралд оруулна. 

Гурав. Урамшуулал

Сайн ажилласан Тэргүүлэгчдийг
400,0 мянган төгрөг, хангалттай үнэлгээ авсан Тэргүүлэгчдийг 200,0 мянган төгрөгөөр жилийн эцэст нэг удаа  урамшуулна.