Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

АЛДАРТ ЭХИЙН I,II ОДОН АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

2017-12-04

АЛДАРТ ЭХИЙН ОДОНГООР ШАГНУУЛАХ БОЛЗОЛ ХАНГАСАН

ЭХЧҮҮДИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

Жил бүр “Эх үрсийн баяр”-ын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд Алдарт эхийн I,II одон олгодог билээ.

  • 6 хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд Алдар эхийн I зэргийн одонгоор
  • 4 хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд Алдарт эхийн II зэргийн одонгоор  шагнагдах болзол хангаж байгаа юм. 
       Хүүхдийн хамгийн бага нь 1 нас хүрсэн байна. 3 нас хүрээгүй байхад нь үрчилж авсан хүүхдийн тоо дээрх төрүүлж өсгөсөн хүүхдийн тоонд орох бөгөөд хүнд хүүхдээ үрчлүүлсэн бол үрчлүүлсэн хүүхэд эхийн одон авах хүүхдийн тоонд орохгүй.
           Мөн хүүхдээ төрүүлж 1 нас хүртэл өсгөөд байгалийн гамшиг, үер усны гэнэтийн аюулаар хүүхдээ алдсан бол тухайн нас барсан хүүхэд эхийн одон авах хүүхдүүдийн тоонд багатахаар хуульчилсан байдаг.

Та дээрх шалгуурыг хангасан бол дараах бичиг баримтыг бүрдүүлж ИТХ-ын нарийн бичгийн  даргад өөрийн биеэр хүлээлгэж өгөөрэй. Үүнд:

1.    Эхийн цахим иргэний үнэмлэхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

2.      Хүүхдүүдийн төрсний гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, төрсний гэрчилгээгээ үрэгдүүлсэн тохиолдолд иргэний бүртгэлийн лавлагаа

3.    Насанд хүрсэн хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний цахим үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, үнэмлэхээ үрэгдүүлсэн тохиолдолд Иргэний бүртгэлийн лавлагаа

4.     Үрчилж авсан хүүхэд болон үрчлүүлсэн хүүхэдтэй бол иргэний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

5.    1 нас хүртэл өсгөөд гэнэтийн аюулаар эндсэн хүүхэдтэй бол нас барсан хүүхдийн төрсний болон, нас баралтын лавлагаа зэргийг бүрдүүлэх хэрэгтэй.

Тухайн жилдээ эхийн одонгоо авч чадаагүй эхчүүдэд Алдарт эхийн I одонгийн мөнгө 200000 төгрөг, Алдарт эхийн II зэргийн одонгийн 100000 төгрөг нөхөж олгогдохгүйг анхаарна уу.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%