Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭР ХУДАЛДАА, ДЭД БҮТЦИЙН ХОРОО

2017-12-03

ИТХ-ын хороодын зорилго

 

Хороод нь хурлын дотоод бүтэц, зохион байгуулалтын нэг үндсэн бүрэлдэхүүн хэсэг мөн бөгөөд Хурлын байгууллагын ажлын далайц, чанар, үр нөлөөг дээшлүүлэх, сумын эдийн засаг, нийгмийн амьдралын олон талт асуудлыг өөрчлөн сайжруулах, иргэд олон түмний санаа бодол, хүсэл сонирхлыг тусгах, цаашдын бодлого чиглэлийг боловсруулахад оршино.

Хороод нь бүрэн эрхийнхээ хугацаанд хийх ажлын төлөвлөгөө гаргаж ажиллана. Хороод асуудал тавих, тодорхой судалгаа, лавлагаа гаргуулах, хянан шалгах эрхтэй. Хороодоос өгсөн үүрэг,  даалгаврыг ЗДТГ-ын харъяа албад, төсөвт албан байгууллагын удирдлага, ажилтан биелүүлж, цагт хугацаанд нь эргэж мэдээлэх үүрэгтэй.

Хороод нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчидөөс бүрэлдэх ба тухайн хорооны ахлагч, гишүүдийг өөрсдөө дотроосоо сонгоно.

  • ·         Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах талаар
  • ·         Хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал
  • ·         Газар тариалан, хүнсний хангамжийн талаар
  • ·         Усны хангамж, бэлчээр, усжуулалт, хадлан, тэжээл
  • ·         Мал эмнэлгийн талаарх бодлого
  • ·         ХАА-г тогтвортой хөгжүүлэх бодлого
  • ·         Жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх бодлогын асуудал
  • ·         Сумын үйлдвэр худалдаа, дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр, чиглэл, хэтийн төлөв зэргиыг хариуцаж ажиллана.
   2012-2016 онуудад Дарга Т.Ташкен, Гишүүд нь: Ү.Ыхлас, Б.Салауат, И.Дакейхан, Ж.Хэнзбаяр нар

   2016-2020 онуудад А.Күлимаш, С.Муратбек, Х.Ауез, Н.Ахит, Б.Уранчимэг, Т.Жалгасбек нар сонгогдон ажиллаж байна.