Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

ТӨСӨВ САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХОРОО

2017-12-03

ИТХ-ын хороодын зорилго

 

Хороод нь хурлын дотоод бүтэц, зохион байгуулалтын нэг үндсэн бүрэлдэхүүн хэсэг мөн бөгөөд Хурлын байгууллагын ажлын далайц, чанар, үр нөлөөг дээшлүүлэх, сумын эдийн засаг, нийгмийн амьдралын олон талт асуудлыг өөрчлөн сайжруулах, иргэд олон түмний санаа бодол, хүсэл сонирхлыг тусгах, цаашдын бодлого чиглэлийг боловсруулахад оршино.

Хороод нь бүрэн эрхийнхээ хугацаанд хийх ажлын төлөвлөгөө гаргаж ажиллана. Хороод асуудал тавих, тодорхой судалгаа, лавлагаа гаргуулах, хянан шалгах эрхтэй. Хороодоос өгсөн үүрэг,  даалгаврыг ЗДТГ-ын харъяа албад, төсөвт албан байгууллагын удирдлага, ажилтан биелүүлж, цагт хугацаанд нь эргэж мэдээлэх үүрэгтэй.

хОРООД НЬ ИТХ-ын төлөөлөгчидөөс бүрэлдэх ба тухайн хорооны ахлагч, гишүүдийг өөрсдөө дотроосоо сонгоно· 
  •         Төсвийн тухай хуулийн хэрэгжилт, зарлага, санхүүжилт, тайлан тооцоо, арвилан хэмнэлт, үр ашиг, төсвийн төлөвлөлт, дүн шинжилгээ
  • ·         Төсвийн болон төрийн өмчийн байгууллагуудын санхүү бүртгэлийн хөтлөлт, хуваарилагдсан төсвийн зарцуулалтын тайлан
  • ·         Сумын эдийн засгийг хөгжүүлэх хөтөлбөр, чиглэл, хэтийн төлөв, үр дүн
  • ·         Өмч, өмчийн харъялал, бүтэц, чиг хандлага, эзэмшиж буй байдал, өмч хувьчлал
  • ·         Сумын татварын орлогын бүрдүүлэлт, эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломж, энэ талаар гарсан хуулийн хэрэгжилтийг хариуцаж ажиллана.
   Төсөв санхүү, эдийн засгийн хороонд 

         2012-2016 онуудад Дарга Ш.Алмагүл, Гишүүд нь: С.Берикгүл, Д.Амангүл, Д.Ербол, Ш.Ванчинхүү, С.Бауырлас нар

         2016-2020 онуудад Ш.Алмагүл, Б.Аль-Хасен, Р.Өмирбек, Б.Салауат, Т.Байкаль, Р.Багдаулет нар сонгогдон ажиллаж байна