Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

ТӨЛӨӨЛӨГЧДӨД ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017-09-29

 Монголын нутгийн удирдлагын холбоо үүсч, хөгжсөний 25 жилийн ойг тохиолдуулан ИТХ-ын төлөөлөгчдийн саналаар 9-р сарын 26-ны өдөр  олс таталтын тэмцээн зохион байгуулав. Мөн тухайн өдөр төлөөлөгчдөд захиргааны ерөнхий хууль болон зөрчлийн тухай хуулийг сурталчлах, сумын хэмжээнд гарч буй гэмт хэрэг, зөрчлүүдийг хэрхэн илрүүлж, таслан зогсоож байгаа талаар мэдээлэл өгөх зорилгоор сургалт явуулсан. Үүнд: 

ЗДТГ-ын хууль зүйн ажилтан К.Ахбота Захиргааны ерөнхий хуулийн зорилго, захригааны акт, захиргааны хэм хэмжээний актын шинжүүд ИТХ-аас баталсан нийтээр дагаж мөрдөхөөр баталсан захиргааны хэм хэмжээний акт яаж хүчин төгөлдөр мөрдөгдөх талаар ойлголт өгсөн.

 Мөн Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэх хуулийн хариуцлага, торгуулийн хэмжээнүүдийн талаарх ойлголтыг дэлгэрэнгүй өгсөн ба бидний өдөр тутмын амьдралд түгээмэл ашиглагдах, хэрэг болохуйц, мэдэж байх шаардлагатай гэж үзсэн зүйл заалтуудыг танилцуулав. /Илтгэлийг хавсаргав/

Түүнчлэн Хэсгийн цагдаа н.Нарангэрэл сумын хэмжээнд гарч байгаа гэмт хэрэг, зөрчлүүдийн талаар мөн 2017 оны 9-р сарын байдлаар оногдуулсан торгуулийн хэмжээний талаар мэдээлэл хийсэн. Тухайлбал:

-        Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад сумын хэмжээнд үйлдэгдэж байгаа зөрчлийн тоо, торгуулийн хэмжээ өссөн үзүүлэлттэй байна.  Өмнөх онуудтай харьцуулж үзэхэд зөрчлийн илрүүлэлт өссөн байна.

-       2016 онд нийт торгуулийн хэмжээ 1400000 төгрөг байсан бол 2017 оны 9-р сарын байдлаар 6,6 сая болсон.

-       Өмнөх онд эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон хүн 6 байсан бол энэ жил 13 болж өссөн. Энэ бас илрүүлэлттэй холбоотой.

-       Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүн өнгөрсөн жил 3 байсан бол энэ жил 7 болж өссөн

-       Тусгай зөвшөөрөлгүйгээр архи, тамхи худалдсан 12 хүнсний дэлгүүрээс арга хэмжээ авагдсан.

-       Сумын хэмжээнд гарч  байгаа зөрчлүүдийн дийлэнх нь замын хөдөлгөөний зөрчил байгаа.

-       Урьдчилан сэргийлэх байдлаар сумын төв хэсэгт 3 камер байрлуулж гарсан зөрчлүүдийг шүүж байгаа боловч аянга буусны улмаас камер нь ажиллахаа больсон байна.  

  Сургалт, тэмцээний үеийн зургуудаас:

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%