Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

"МАЛЧДЫГ СОНСЪЁ" ЗӨВӨЛГӨӨНД ОРОЛЦОГЧДООС МАЛЧДАД ХАНДАЖ ГАРГАСАН УРИАЛГА

2017-06-14

       Аймгийн ИТХурал, Засаг даргын Тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Цагдаагийн газар, Дэлхийн зөн-Монгол, Мерси-Кор ОУБ, Файн-ноос үйлдвэрийн газар зохион байгуулсан зөвлөгөөнд оролцсон малчид бид:
       Аймгийн эдийн засгийн тулгуур болсон уламжлалт мал аж ахуй, түүний оршин тогтнохын үндэс бэлчээр нутгаа хайрлан хамгаалж, зүй зохистой, үр өгөөжтэй ашиглан хойч үеийг залгамжлагчдад унаган төрхөөр нь үлдээж өгөхийг гүнээ ухамсарлан:
       Эрчимтэй явагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлт, зудын давтамжийг харгалзан:
       Даяаршиж байгаа дэлхий нийтийн чиг хандлага, зах зээлийн зарчимд нийцүүлэн:
      Эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, улс, аймаг, орон нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзлээ илэрхийлэн:
         Аймгийн нийт малчиддаа хандан энэхүү  УРИАЛГЫГ гаргаж байна.
1. Бэлчээрийн даацанд тохируулсан ашиг шим арвинтай малыг сонгон үржүүлж сүргийн зохиостой бүтэц бүрэлдэхүүн, хээлтэгчийн хувийн жинг нэмэгдүүлж бүтээгдэхүүний гарц чанарыг сайжруулахын төлөө ажиллах,
2. Мал сргээ мал эмнэлэг, үржлийн арга хэмжээнд технологийн хугацаанд бүрэн хамруулж халдварт өвчний голомтыг арилгаж хүн амаа эрүүл аюулгүй хүнсээр үндэсний үйлдвэрээ чанартай түүхий эд бүтээгдэхүүнээр хангах
3. Малчин бүр малын шилжилт хөдөлгөөн хийхэд мэргэжлийн байгууллагад хандаж мэргэжлийн байгууллагаас гаргасан сэрэмжлүүлэг , тавьсан шаардлага өгсөн зөвлөмжийг дагаж мөрдөхөөс гадна малын эмийн зохисгүй хэрэглээг халж малын эмч өвчний оношийг баталгаажуулсан нөхцөлд малын эмчийн жорын дагуу мэргэжилтэнээр эмчилгээ сувилгаа хийлгэх
4. Малчид мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх ажилд идэвхитэй оролцож бусдаас мал худалдаж авах худалдан борлуулахдаа заавал гарал үүслийн бичигтэй хамт өгөх,
5. Зах зээлийн шаардлага бэлчээрийн хомсдорл талхлалтай нөхцөлд уялдуулан мал маллагааны арга технологийг боловсрогуй болгож эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхийн төлөө санаачлагатай ажиллах
6. Хээлтүүлгийн бус үед бог малын хээлтүүлэгчийг бүрэн ялгаж мэргэжлийн ажил үйлчилгээний нэгжийн мэдэлд өгч сум баг хоорондоо сольж ашиглан жишигт тэнцсэн хээлтүүлэгчтэй болох
7. Газар эхийгээ хайрлан хамгаалж бэлчээр нутгийг зүй зохистой хуваарьтай ашиглан эр сувай малыг тусад нь суурилж байнга отроор маллаж ашиглагдахгүй байгаа урьдын зуслангийн зам хагуйг засах замаар алс зэлүүд согог бэлчээрт гарган намаржаа , хаваржааны бэлчээрийг уралдан ашиглах зуршилаасаа бүрэн татгалзах
8. Хадлангийн болон хадлан авч болхоор талбайг хашиж хамгаалан бордож услах замаар өрх бүр өвөл хаврын улиралд мал сүрэгт шаардагдах хэмжээний өвс тэжээлийн нөөц бүрдүүлж учирч болзошгүй байгалийн бэрхшээлээс даван тулах чадвартай байхыг бүрдүүлэх
9. Бэлчээрийн даац хүн хүчний бололцоог харгалзан жил бүр зохиох тооны илүү малаа зах зээлд борлуулж мал сүргийг эдийн засгийн эргэлтэнд оруулах замаар байгалийн давагдашгүй хүчин зйүлийг улмаас гарч болох хохиролыг цаг алдалгүй нөхөн сэргээх зорилгоор мал сүргээ сайн дурын үндсэн дээр даатгуулж занших
10. Мал маллагааны уламжлалт арга болон эрчимжсэн арга технологид суралцахын зэрэгцээ өөрийн мэддэг чаддаг бүхнээ залуу үеийхэндээ зааж сурган өвлүүлэх
11. Хамтын хөдөлмөрийн давуу талыг ухамсарлан малын гаралтай түхий эд мах сүү сүүн бүтээгдэхүүнийг боловсруулах үндэсний болон жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх замаар “ Малчин бүр үйлдвэрлэгч ” байхын төлөө ажиллах
12. Хадлангийн талбайг 6 дугаар сарын 01-ээс өмнө хөлөөс чөлөөлж уулын хадландаа 08 дугаар сарын 01-нд, гаолын хадланд 08 дугаар сарын 15-нд гарч намаржаандаа 09 дүгээр сарын 15-аас, өвөлжөндөө 11 дүгээр сарын 15-аас хойш бууж бэлчээрийг хуваарьтай ашиглах зэрэг асуудлуудыг хамтран хэлэлцэж баталлаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%