Үндэсний монгол хэл, бичгийг сурах, сургах, түгээн дэлгэрүүлэх, сурч эзэмших явдлыг хөхүүлэн дэмжих, монгол бичгийг сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх, Монгол хэлний тухай хуулийн 3-р бүлгийн 7.2-т заасан 2025 оноос хос бичгээр төрийн албыг хөтлөх бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны "Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай" зарлиг, Засгийн газрын 2013 оны "Монгол хэл бичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай" тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд "Монгол хэл бичгээ дээдэлье" 6 аяныг өрнүүлээд байгаа билээ. Энэ аяны хүрээнд өнөөдөр Төрийн албан хаагчдаас монгол хэл, бичгийн шалгалтыг авлаа. Энэ шалгалтыг 2 үе шаттай уралдаан хэлбэрээр зохион байгуулах юм.