Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

НӨХӨРЛӨЛ БАЙГУУЛАХ ШАТ ДАРААЛАЛ

2017-05-02

ОЙН НӨХӨРЛӨЛ БАЙГУУЛАН ОЙН САНГ ГЭРЭЭГЭЭР
ЭЗЭМШИХЭД ХИЙГДЭХ АЖЛЫН ДАРААЛАЛ

Нэг. Нөхөрлөлийн түвшинд
1. Нөхөрлөл байгуулах хүсэлтэй иргэд хоорондоо уулзан ярилцаж нөхөрлөлийн талаар болон хэрэгжүүлэх 
ажлын талаар ойлголттой болсон байх
2. Нөхөрлөл байгуулах хүсэлтэй иргэд хамтран хуралдаж дарга, удирдах зөвлөлөө сонгосон байх
3. Нөхөрлөлийн дотоод дүрэм, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ярилцаж батласан байх
4. Нөхөрлөлийн гишүүд хоорондоо хамтран ажиллах гэрээ байгуулсан байх /нөхөрлөлийн гишүүн иргэн 
18 нас хүсэн байна. /
5. Нөхөрлөлийн гишүүдийн нэрс
6. Ойн санг гэрээгээр эзэмшин хамгаалах талаар хэрэгжүүлэх ажлын ерөнхий төлөвлөгөө
7. Эзэмших хүсэлт гаргаж буй ойн санд хамаарах газрын нэрүүд, тэдгээрийн хилийг харуулсан тойм зураг 
зэргийг гарган Багийн Иргэдийн Нийтийн Хурлалд танилцуулан хэлэлцүүлж шийдвэр гаргуулна.

Хоёр. Сумын ИТХ-ын тогтоол гаргуулахад бүрдүүлэх баримт бичиг
2.1. Нөхөрлөлийн ахлагч багийн Иргэд нийтийн хурлын санал, хилийн цэсийн тойм зураг, гишүүдийн иргэний
 үнэмлэхний хуулбар, эзэмших ойн санд хамаарах газрын нэрүүдийг хилийн дагуу нутагладаг гишүүн өрхүүдтэй
 зөвшилцөн гарын үсэг зуруулж баталгаажуулан баг хариуцсан байгаль хамгаалагчид хүргүүлнэ.

Гурав. Багийн дарга, байгаль хамгаалагчийн түвшинд
3.1. Багийн дарга, тухайн багийг хариуцсан байгаль хамгаалагч нь нөхөрлөлөөс ирүүлсэн материалыг үндэслэн
 нөхөрлөлийн эзэмших ойн сангийн ойн талбайн хэмжээг сум дундын ойн ангитай хамтран /ойн зураг дээрх 
хэсэглэл, ялгарал/-р гарган тэмдэг даран баталгаажуулж, сумын байгаль орчны тасагт танилцуулан сумын 
ИТХ-д хүргүүлж сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар ойн санг гэрээгээр эзэмших тухай шийдвэр гаргуулах

Дөрөв. Сумын ИТХ-ын түвшинд
4.1. Ойн санг гэрээгээр эзэмшүүлэхийг дэмжсэн багийн ИНХ-ын санал
4.2. Ойн сангийн талбайн хэмжээ, хэсэглэлийн дугаар
4.3. ойн нөхөрлөл байгуулан хамтран ажиллах тухай гэрээ, гишүүдийн бичиг баримтын бүрдэл
4.4. Нөхөрлөлийн чадамж, БОТХБ-ын тасгын дүгнэлт зэргийг харгалзан үзэж ойн санг гэрээгээр эзэмшүүлэх
 шийдвэр гарна.
Ойн санг гэрээгээр эзэмшүүлэх шийдвэрт нөхөрлөлийн эзэмших ойн сангийн хэмжээ, хамаарах хэсэглэл, 
газрын нэрүүдийг тодорхой заасан байх ёстой.

Тав . Сумын Засаг даргын түвшинд
5.1. Мөн сумын ИТХ-аас ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшүүлэхээр тогтоол гарсан ойн 
нөхөрлөлүүдийг бүртгэн авч зохион байгуулалтын /ойн сангийн нөөц, төлөв байдлыг тогтоолгох/ 
ажилд орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийлгүүлэх ажлыг зохион байгуулна.
5.2. Ой зохион байгуулалтын ажлын материал дээр үндэслэн шинжлэх ухааны үндэстэй ойн менежментийн
 төлөвлөгөөг ойн анги буюу эрх бүхий мэргэжлийн байгууллагтай хамтран боловсруулж, аймгийн БОАЖГ-аар
 батлуулах үүргийг ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөлд өгнө.
5.3 БОАЖГ-аар батлагдсан ойн менежмент төлөвлөгөөн дээр үндэслэн сумын Засаг дарга нөхөрлөлтэй тухайн
 жилд хэрэгжүүлэх ажлын гэрээ байгуулж, ойн санг гэрээгээр эзэмших гэрчилгээ олгоно.

Байгалийн тодорхой төрлийн баялгийг хариуцан хамгаалах, ашиглах, эзэмших иргэдийн  нөхөрлөлийн 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%