Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

УЛААН ЗАГАЛМАЙ, ИРГЭНИЙ ТАНХИМИЙН СУРГАЛТ СУРТАЛЧИЛГААНЫ АЖИЛ

2017-04-28

Хууль сурталчлах ажлын хүрээнд 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр сумын Бүрэн дунд сургууль болон Руханият ахлах сургуулийн 12-р ангиудын дунд  “ОЮУНЛАГ СУРАГЧ ” уралдаант тэмцээнийг зохион явуулав.

Тэмцээний зорилго нь сурагчдад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль зэрэг хэсэг хуулиудыг  сурталчлах, мэдээлэл хүргэх ба оролцогчдын оюуны болон хуулийн мэдлэгийг сориход оршино.

Уг тэмцээнд Бүрэн дунд сургуулиас 5 баг, Руханият ахлах сургуулиас 3 баг оролцов. Тэмцээн явуулах удирдамжийг оролцогчдод 5 хоногийн өмнө өгсөний үр дүнд багууд маш идэвхтэй, амжилттай оролцож 1-р байранд Бүрэн дунд  сургуулийн 12в ангиас оролцсон З.Ахтилек ахлагчтай “Хыран” баг,  2-р байранд Руханият ахлах сургууийн 12а ангиас оролцсон Т.Ахбота ахлагчтай  “Сагым” баг, 3-р байранд Руханият ахлах сургууийн 12а ангиас оролцсон М.Ахмаржан ахлагчтай “Багым”  баг тус тус шалгарав. Тэмцээний  эхний 3 байранд шалгарсан багуудыг “Өргөмжлөл”, мөнгөн шагнал, бусад оролцсон сурагч бүрийг хичээлийн хэрэглэлээр шагнав.

 Энэхүү гэмт хэргээс урдьчилан сэргийлэх, хууль сурталчлах оюуны уралдаант тэмцээний арга хэмжээний зардлыг сумын ИТХ болон Засаг дарга шийдвэрлэж өгсөн ба 200000 төгрөг зарцуулан явуулав. ЗДТГ-ын хуулийн мэрэжилтэн, Иргэний танхимтай хамтран зохион явуулав.

Тэмцээнд багууд цагтаа ирч, удирдамжийн дагуу асуулт хариулт, оноотой асуулт сонгох, багийн ахлагчдын тэмцээн гэсэн үзүүлэлттэй , 3 үе шаттай явагдсан ба багууд өгөгдсөн хуулиудаа маш сайн судалсаны үр дүнд тэмцээн сонирхолтой бас өрсөлдөөнтэй болж өнгөрөв.Тэмцээн 1400-1600 буюу 2 цаг үргэлжилэн ялагчаа тодруулсан болно. Шүүгчээр Засаг даргын орлогч дарга С.Бекет, Бүрэн дунд сургуулийн захирал Б.Майраш, Руханият ахлах сургуулийн сургалтын менежер А.Нурбахыт нар ажиллав.

Тэмцээн дууссаны дараа сурагчид өөр өөрсдийн тэмцээний талаар сэтгэгдэлээ хэлж, санал бодлоо солилцов. Түүнчлэн ийм оюуны уралдаант тэмцээнийг тогтмол явуулж байх талаар саналууд их гарлаа.

 Нийтлэлсэн: Улаан Загалмайн нийгэмлэгийн анхан шатны хорооны ажилтан  Ш.Мейрамгүл

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%