Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ

Сумын хэмжээний аялал жуулчлалын бүс нутагт аялагчдын хог хаягдалыг зохицуулах журмын төсөлд санал авч байна

2017-04-28

Сумын  хэмжээний аялал жуулчлалын бүс нутагт

аялагчдын  хог хаягдалыг зохицуулах журмын төсөл

 

Нэг. Ерөнхий зүйл

 

1.1.    Аялал жуулчлалын бүсд хог хаягдалын асуудлыг нэг мөр шийдвэрлэж гадаад, болон дотоодын аялал, жуулчлал, зугаалгаар ирэх иргэдэд тав тухтай орчин бий болгох,  нутгийн урьдын сайхан унаган төрхийг тэр хэвээр нь хадгалан үлдэхийн тулд Байгаль орчны хамгаалах тухай хуулийн 11,17-дугаар зүйл, хог хаягдалын тухай хуулийн 8-дугаар зүйлийг үндэслэн  хогийн менежментийг зохицуулах журам хэрэгжүүлэн ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

1.2.    Энэхүү журмын зорилт нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх хортой  нөлөөллийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хог хаягдлыг бууруулах, ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, устгахтай    холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Хойш үедээ онгон байгалиа хадгалан өвлүүлэх нь бид бүхний үүрэг билээ.

 

Хоёр.Сумын аялал жуулчлалын бүс ба хог хаягдал

ихээр цугларсан  газрууд

 

2.1.Сумд одоогийн байдлаар аялал жуулчлал, зугаалгаар аялагч, жуулчид маш ихээр очдог дараах цэгүүд хууль бусаар төвлөрсөн хогтой байна.Үүнд:

1. Ховд голын сумын төвийн орчмын бүсүүд

2.Могойтын голын орчим

3.Хотон нуурын цутгалан хэсэг болох Оросын жуулчид ихээр очиж байрлах газар

4.Сыргалын ам,постын хэсэг, гүүрийн дээд хэсэг Хурган нуурын хоолой хэсэг

5.Түргэний ам

6.Хумд-булаг

7.Загастайн голын орчим

8.Еликтийн гүүр

9.Хоромдогийн хөх нуурын орчим

10.Цагаан усны орчим гурван хэсэг

11.Дакилбайн ам

12.Найман нуур

13.Рашааны гүүр

14.Ванн булаг

15.Цагаан салаагийн хэсэг

16.Таван Богдын жуулчид байрлах газар

           

                                Гурав. Хог төвлөрсөн цэгүүдэд хийгдэх ажлууд

 

3.1. Хог төвлөрсөн болон төвлөрч болзошгүй дээрх газруудад хуурай болон хатуу хогуудыг нэг газар төвлөрүүлэх тухай ойлгомжтой байдлаар “Англи” Монгол “ болон Орос хэлээр хаяг байрлуулах

3.2.Хог төвлөрүүлэх цэгүүд үзэмжтэй байдлаар хашлага /хогийн сав/ хийгдсэн байна.

3.3.Тухайн хогийн цэгүүдэд хог төвлөрүүлөх ажлыг тухайн хэсгүүдийг хариуцсан  байгаль хамгаалагч нар гүйцэтгэнэ.

3.4. Хог төвлөрүүлэх цэгүүдэд төвлөрсөн хогийг жил болгон 2-3 удаа нэгдсэн унаагаар ачиж сумын зөвшөөрсөн нэгдсэн хогийн цэгт цуглуулна.

 

Дөрөв. Хог төвлөрүүлэх үйл ажиллагааны санхүүжилт,

хогийн хураамж авах журам

 

 4.1. Хог төвлөрүүлэх болон түүнийг устгах, тээвэрлэн зайлуулах болон ажиллагсдад олгох урамшуулалыг энэхүү хураамжын орлогоос санхүүжүүлнэ.

4.2.  Гадаадын болон дотоодын аялагч, жуулчдаас доорх хэмжээний хураамж авна.Үүнд:

4.2.1. Аялал жуулчлалаар ирсэн дотоодын амрагчдаас хэд хоногоор байсанаас үл шалтгаалан нэг машинаас 10000, амрагч бүрээс 3000 төгрөг

4.2.2. Гадаадаас ирсэн жуулчдыг тээвэрлэж ирсэн машинаас хэд хоногоор байрласныг үл харгалзан нэг машинаас 12000 төгрөг нэг хүнээс 5000 төгрөг

4.3.  Хураамжийг сумаас томилсон байгаль хамгаалагч болон аялал жуулчлалын ажил хариуцсан ажилтан авна.

4.5. Хураамжыг Байгаль орчныг хамгаалах санд төвлөрүүлж, “Байгаль орчныг хамгаалах санд хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах, тайлагнах” журамд зааснаар захиран зарцуулна.

4.4. Хураамжын хуудас нь  сумын ЗДТГ-аас баталсан зохих загвартай байна.

4.5. Хураамжийн загварыг өөрчилсөн, хуурамч хураамж ашигласан ажилтанд Төрийн албаны тухай  хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль заасан хариуцлага хүлээлгэж ажлаас халах хүртэл арга хэмжээ авна.

 

Тав. Харилцагч нарын эрх үүрэг

 

Аялал жуулчлал хариуцсан ажилтан буюу байгаль хамгаалагч дараах үүрэг хүлээж, эрхийг эдэлнэ. Үүнд:

5.1. Жуулчид,  аялал жуулчлалаар яваа иргэдтэй соёлч боловсон харьцаж  тус сум нь бүхэлдээ аялал жуулчлалын таатай бүс болохыг ухуулан таниулах

5.2. Аялал жуулчлалаар яваа иргэдийн бичиг баримттай танилцаж, зүй ёсоор буцааж өгөх,  анхан шатны бүртгэл хөтөлж гарын үсэг зуруулж авах, зуруулсан гарын үсгээр нь тооцоо хийхийг анхаарвал зохино.

5.3. Сумын төвийн бүсээр дамжин өнгөрсөн  жуулчдыг хураамж төлсөн талоноор нь шалгаж нягтлах, төвөг удалгүй явуулах арга хэмжээ авах.

 

Зургаа. Хяналт хариуцлага

            

6.1. Хогийн менежментийн ажлыг байнгын зохицуулах болон хяналт тавих ажлыг сумын удирдлагууд, багийн засаг дарга нар болон БОХУБ, МЭХУБ нар хариуцна.

6.2. Журмын биелэлтэнд бүх шатны Засаг дарга нар мэргэжлийн хяналтын Улсын Байцаагчид, Байгаль хамгаалагчид, нутгийн иргэд  хяналт тавьж ажиллана.

6.3. Хогийн менежментийн ажлын гүйцэтгэл, хураамжын орлогын талаар   Иргэдийн  Төлөөлөгчдийн хурлын хуралдаанд жилийн эцэст тайлагнана.

6.3. Уг журмыг биелүүлээгүй гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Улсын Байцаагч болон Сум багийн Засаг дарга нар холбогдох хууль тогтоомжинд заасан Захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

 

Долоо. Бусад үндэслэлүүд

 

7.1. Энэхүү журам сумын Иргэдийн Төлөөлөгчдын хурлын чуулганаар хэлэлцэгдэж батлагдсанаас хойш сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөж эхэлнэ.

7.2. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын  тухай хуулийн 39.1-д  зааснаар Хурал, Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ гэж заасны дагуу  энэхүү журам тус нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөгдөнө. 

 7.3. Энэхүү журамыг биелүүлэх үүднээс сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас, аялал жуулчлал эрхэлдэг компануудтай харилцаатай ажиллаж тал бүрийн эрх ашгийг хамгаалсан гэрээтэй ажиллавал зохино.

7.4. Энэхүү журмаас болж эрх ашиг нь зөрчигдсөн талууд эрх ашигаа зөвшилцлийн хүрээнд шийдвэрлэх ба эс зөвшөөрсөн тохиолдолд Иргэний хуулийн дагуу асуудлаа шүүхээр шийдвэрлүүлнэ.                        

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%